
Мэргэжлийн сүмогийн дэвжээнд олон жилийн дараа төрсөн Япон аварга Кисэносато зодог тайлж мэдэхээр байдалд хүрчээ.
Токио хотноо үргэлжилж буй хацү башёгийн тав дахь өдрийн барилдаанд өвдөг шороодсоноор ёкозүна Кисэносато башёг орхихоор шийджээ. Тэрбээр эхний таван өдрийн барилдааны дараах байдлаар ердөө ганц даваа авч, дөрвөн унаатай байсан юм.
Сүмогийн дээд ёкозүна цолтон башёгийн эхний таван өдрийн барилдаанд дөрөв унасан нь сүмогийн түүхэнд 65 жилийн дараа тохиож буй тааруу амжилт ажээ.
Мэргэжлийн сүмогийн 72 дахь ёкозүна Кисэносато ийнхүү аварга болсноосоо хойш таван башё дараалан тэмцээнээс гарлаа. Тэрбээр 2017 оны нэгдүгээр сарын башёд түрүүлж, ёкозүна цолд хүрснээс хойш өнөөг хүртэл нэг л башёд бүтэн барилдсан юм.
Сүмогийн уламжлалд ёкозүна цолтой бөх эрэмбэ, цол буурах, зиндаа буурч барилддаггүй. Хэрэв ёкозүна цолд хүрч барилдаж чадахгүй, тааруу амжилт үзүүлбэл шууд зодог тайлдаг дүрэмтэй.
Тиймээс хацү башё өндөрлөсний дараа Японы сүмогийн холбооны дэргэдэх Ёкозүнагийн зөвлөл хуралдаж, Кисэносатог зодог тайлах эсэхийг шийдэх юм.
Ёкозүнагийн зөвлөл хуралдаж, Кисэносатог зодог тайлах эсэхийг шийднэ | ||
Үзсэн: 1751 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.