Шууд Chart

Халз барилдаанд улсын харцага О.Хангай түрүүллээ

2018-01-22 10:18:08

Чөлөөт бөхийн ДАШТ-ий мөнгөн медальт Б.Оюунсүрэнгийн эмчилгээний зардалд хандив өргөх зорилготой шилдэг 16 бөхийн халз барилдаан өнгөрсөн бямба гарагт “АСА” циркт болов.

Барилдаанд улсын харцага О.Хангай түрүүллээ. Уг барилдаанд улсын харцага О.Хангай, Т.Баасанхүү, Х.Гантулга нар унаагүй үлдэж, тойргоор хүч үзэн О.Хангай хоёр давж түрүүлсэн бол Х.Гантулга нэг даваа авч, Т.Баасанхүү нэг ч даваа авсангүй.

 Нийт 30 сая төгрөгийн шагналын сантай барилдаанд зодоглосон бөхчүүд мөнгөний талыг Б.Оюунсүрэнгийн эмчилгээний зардалд хандивласан юм. 

НЭГДҮГЭЭР ТОЙРГИЙН БАРИЛДААН

  1. Улсын харцага Б.Бат-Өлзий - Аймгийн арслан Н.Золбоо
  2. Улсын харцага О.Хангай - Улсын харцага Б.Одгэрэл
  3. Улсын начин М.Бадарч - Улсын начин Э.Энхбат
  4. Улсын заан Б.Батмөнх - Улсын начин Б.Амарзаяа
  5. Улсын арслан Р.Пүрэвдагва - Улсын заан Б.Пүрэвсайхан
  6. Улсын харцага Х.Гантулга - Улсын начин Ж.Чулуунбат
  7. Улсын начин Ч.Хөхчирэнгэр - Улсын харцага Т.Баасанхүү
  8. Улсын начин Э.Даш – Улсын харцага Н.Батзаяа

ХОЁРДУГААР ТОЙРОГ

Оноолтын эхнээс давсан бөхчүүд, унасан бөхчүүд хоорондоо таарлаа.

  1. Улсын харцага Б.Бат-Өлзий - Улсын харцага О.Хангай
  2. Улсын начин М.Бадарч - Улсын начин Б.Амарзаяа
  3. Улсын арслан Р.Пүрэвдагва - Улсын харцага Х.Гантулга
  4. Улсын харцага Т.Баасанхүү - Улсын начин Э.Даш
  5. Аймгийн арслан Н.Золбоо - Улсын харцага Б.Одгэрэл
  6. Улсын начин Э.Энхбат - Улсын заан Б.Батмөнх
  7. Улсын заан Б.Пүрэвсайхан - Улсын начин Ж.Чулуунбат
  8. Улсын начин Ч.Хөхчирэнгэр - Улсын харцага Н.Батзаяа

ГУРАВДУГААР ТОЙРОГ

Бөхчүүд цолны эрэмбээр өөрсдөө барилдах бөхөө сугалав.Улсын арслан Р.Пүрэвдагва - Улсын харцага Н.Батзаяа

  1. Улсын заан Б.Батмөнх - Улсын харцага Х.Гантулга
  2. Улсын заан Б.Пүрэвсайхан - Улсын начин Э.Даш
  3. Улсын харцага Т.Баасанхүү - Улсын начин М.Бадарч
  4. Улсын харцага Б.Одгэрэл - Улсын харцага Б.Бат-Өлзий
  5. Улсын харцага О.Хангай - Улсын начин Ч.Хөхчирэнгэр
  6. Улсын начин Э.Энхбат - Улсын начин Б.Амарзаяа
  7. Улсын начин Ж.Чулуунбат – Аймгийн арслан Н.Золбоо

Халз барилдаанд их спортоор хичээллэдэг хоёр тамирчин сонгогдсон нь ДАШТ-ий хошой хүрэл медальт, чөлөөт бөхийн ОУХМ, Монгол Улсын гавьяат тамирчин Г.Мандахнаран, жүдо бөхийн шигшээ багийн тамирчин, ОУХМ Д.Төмөрхүлэг нар байв.

Хоорондоо мөн гурван удаа халз барилдсан тэдний даваа бүрийг нэг сая төгрөгөөр үнэлсэн. Хамгийн үзүүштэй, сонирхолтой барилдаан харуулсан дэлхийн одууд анх удаа үндэсний бөхөөр хоорондоо таарсан нь тэр юм. Тэдний барилдаанд 2:1 харьцаагаар жүдоч Д.Төмөрхүлэг ялалт байгуулав.

Барилдаанд оролцсон бөхчүүдийг давааны байны мөнгө 30 сая төгрөг байсан бөгөөд энэ өдөр барилдсан бүх бөхчүүд давааны үнэлгээнийхээ тал хувийг буюу 15 сая төгрөгийг чөлөөт бөхийн ОУХМ Х.Оюунсүрэнгийн эмчилгээний зардалд хандивласныг дуулгахад таатай байна.

2006 оноос эхлэн чөлөөт бөхөөр хичээллэж, Дэлхийн аварга, Ази тивийн аваргын мөнгөн медалийг эх орондоо авч ирж байсан Б.Оюунсүрэн хүнд өвчнөөр өвдөж, БНСУ-д яаралтай мэс засалд орох болсонд их спортынхон нэгдэн, ийн халуун сэтгэлээ зориулж эхэллээ. Б.Оюунсүрэн энэ сарын 26-нд БНСУ-ыг зорьж, эмчилгээгээ эхлэх гэнэ. 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Халз барилдаанд улсын харцага О.Хангай түрүүллээ  
Үзсэн: 1588 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй