Мэдээ

Чөлөөт цаг

Спорт

Бусад

МҮОНРТ

Шууд Chart

Какүрюү М.Ананд башёг тэргүүлсээр байна

2018-01-24 16:41:21
Error loading player: No playable sources found

Японы мэргэжлийн сүмо бөхийн холбооны нэгдүгээр сарын тэмцээн буюу Хацү башё 11 дэх өдрөө үргэлжилнэ.

71 дэх их аварга Какүрюү М.Ананд өчигдөр Окиноумиг илүүрхэн давсанаар 10 дахь даваагаа авав. Түүний хувьд гол өрсөлдөгчөөр Гүржийн бөх Точиношин нэрлэгдээд байна. Гүрж бөх нэг унаатайгаар М.Ананд аваргын араас нэхэж явна. Хоёр бөх долоо дахь өдөр хоорондоо барилдан М.Ананд давсан билээ.

Озеки Гойёдо өчигдөр Шодайд өвдөг шороодон дөрөв дэх унаагаа авсан бол Такаясү Тамавашиг даван долоо дахь даваагаа авлаа.

Тэргүүлэгчдийн эгнээнд явсан сэкиваке Митакеуми Аравашид унан гурав дахь унаагаа авлаа. Ичиножёо А.Ичинноров тун сайн барилдаж Такакейшог ерикири мэхээр гарган зургаа дахь даваагаа авсан юм. Түүний хувьд наймаас дээш давбал комүсүби юм уу сэкиваке цолтоны эгнээнд нэгдэнэ.

Маэгашира Чиёошома Г.Мөнхсайхан ахмад бөх Аминишикиг даван зургаан даваатай болов.

Хацу башёг Какүрюү М.Ананд аварга ганцаараа тэргүүлж, маэгашира Точиношин нэг унаатайгаар удаалж байна. Мөн найман даваа, хоёр унаатай Дайейшо тэдний ард бичигдэж байгаа юм. 

Өнөөдрийн барилдааны оноолт

Какүрюү М.Ананд - Тамаваши Б.Мөнх-Оргил

Гойёдо - Араваши Э.Дөлгөөн

Такаясу -Окиноуми

Ичиножёо А.Ичинноров - Хокүтофүжи

Митакеуми - Шодай

Чиёошома -Дайшёомарү Аминишики

Сококүрай - Асанояама

Жюүрёо

Азумарюү С.Тодбилэг /5-5/ - Цүрүгишо

Сэйро А.Өнөболд /6-4/- Кёкүшюүхо Т.Эрдэнэбаатар /5-5/

Миторюү Б.Төрболд /6-4/ - Токүшёорюү

Дайшохо Ч.Шижирбаяр /7-3/ - Амаказе

Нийтэлсэн: У.Баярсайхан

Какүрюү М.Ананд башёг тэргүүлсээр байна  
Үзсэн: 1786 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй