Шууд Chart

Жюү жицүгийн Ази тивийн анхны нээлттэй тэмцээн Спортын төв ордонд болно

2018-01-25 15:16:01

Монголын жюү жицүгийн холбоо 11 дэх жилтэйгээ золгож буй бөгөөд энэ бямба гарагт спортын төв ордонд жюү жицүгийн Ази тивийн анхны нээлттэй тэмцээнийг зохион байгуулах гэж байна.  

ASIA CONTINENTAL PRO буюу Ази тивийн нээлттэй тэмцээнд бусад тивийн тамирчид нээлттэй оролцох боломжтой гэдгээрээ онцлог. Мөн World Rank-ийн өндөр оноо олгогдож байгаа учраас ОУ-ын тамирчид цөөнгүй ирэх хандлагатай байна.

Дэлхийн хөгжингүй улс орнуудад жюү жицү маш өндөр хөгжсөн байдаг. Энэ ч утгаараа Монголын Жюү жицүгийн холбоо Арабын Нэгдсэн Эмират улстай 2014 оноос хамтран ажиллаж улсын аварга шалгаруулах тэмцээнүүд болон олон улсын хоёр дох тэмцээнээ зохион байгуулах гэж байна.

Энэ жил Дэлхийн жюү жицүгийн холбоо тивүүдийн нээлттэй тэмцээнийг зохион байгуулж эхлэхээр болсон. Харин манай улс анхдугаар Азийн нээлттэй тэмцээнийг зохион байгуулж байгаа нь хүндтэй явдал юм.  

Одоогийн байдлаар тэмцээнд найман орны 420 гаруй тамирчин бүртгүүлээд байна. Өсвөр үе, насанд хүрэгчид, ахмад гэсэн гурван ангилалд бүс болон жин тус бүрд тамирчид шилдгүүдээ тодруулна.  

Тэмцээний төгсгөлд үнэмлэхүй жингийн мөнгөн шагналтай барилдаан болох бөгөөд хөх бүснээс дээш бүх бүс жингийн аваргууд оролцох боломжтой. Энэ утгаараа манай улсын тамирчид ихээхэн туршлага судлах боломж нээгдэнэ.

Жюү жицүг сонирхсон хэн бүхэн тэмцээнийг хүрэлцэн ирж сонирхох боломжтой бөгөөд үзэгчдийн дунд азийн сугалаа явагдах юм байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Жюү жицүгийн Ази тивийн анхны нээлттэй тэмцээн Спортын төв ордонд болно  
Үзсэн: 1738 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй