Шууд Chart

М.Ананд, Точиношин нар 10 даваатай тэргүүлж байна

2018-01-26 08:36:07

Токио хотноо болж буй Хацү башё өндөрлөхөд гурван өдрийн барилдаан үлдлээ. Башёг ёкозүна М.Ананд, маэгашира Точиношин нар 10 даваатай тэргүүлж байгаа бол озэки Такаясү, маэгашира Даиешо нар найман даваатай тэргүүлэгчдийн хоёрдугаар эгнээнд бичигдэж байна. 

11 дэх өдрийн барилдаанд ёкозүна Какүрюү М.Ананд Тамаваши Б.Мөнх-Оргилд унаснаар 10 даваа, нэг унаатай боллоо. Тамаваши дөрөв дэх даваагаа авсан бөгөөд үлдсэн өдрүүдийн барилдаанд унах эрхгүй болж байна.

Мөн маэгашира Точиношин Такарафүжигээр 10 дахь даваагаа авч, Какүрюүгийн хамт башёг дахин тэргүүлж эхлэв.

Японы озэки цолтнуудаас Такаясү найм дахь даваагаа авч, 50 хувийн амжилтаа хийсэн бол Гоэйдо Араваши Э.Дөлгөөнд унаж, зургаан даваатай боллоо. 

Нийтэлсэн: У.Баярсайхан

М.Ананд, Точиношин нар 10 даваатай тэргүүлж байна  
Үзсэн: 1228 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй