
Озэки асан Тэрүнүфүжи жюүрёод унах нь тодорхой боллоо. Өчигдөр Дайамамид ёрикири мэхээр ялагдсанаар энэ башёд нэг ч давалгүй тав унаж, долоон удаа өнжсөн үзүүлэлттэй байна.
Тэрүнофүжи сэтгүүлчдэд “Та бүхний харж байгаачлан бие огт хөдлөхгүй байна. Сайхан барилдая гэсэн сэтгэл зориг байгаа ч... Ганц ч гэсэн давахын төлөө хичээнэ” гэж ярьжээ.
Чихрийн шижин өвчний улмаас цусан дахь сахарын хэмжээ ихэсч, барилдах аргагүй болон тэмцээнээс гарсан ч жюүрёод унахгүйн тулд Хацү башёд эргэн ирсэн. Гэхдээ нэг ч даваа авч чадаагүй билээ. Уг нь дөрөв давсан бол ирэх тэмцээний банцүкэд макүүчид үлдэх боломжтой байлаа.
Озэки байсан бөх жюүрёод унасан тохиолдол гурав байдаг. Дайжюү 1977 онд жюүрёод унаж, дараагийн башёд нь эхний дөрвөн өдөр унаад зодог тайлсан бол Миябияма 2013 онд жюүрёод унаад 3-12 үзүүлэлттэй мөн зодог тайлж байлаа. Харин Барүто жюүрёод унах нь тодорхой болонгуут зодог тайлж байсан билээ.
Дээд зиндаа
Зүүн |
Цол |
Баруун |
Хакүхо гэмтэл |
Ёкозүна |
Кисэносато гэмтэл |
Какүрюү 10-2 |
Ёкозүна |
|
Гоэйдо 6-6 |
Озэки |
Такаясү 9-3 |
Митакэүми 7-5 |
Сэкивакэ |
Тамаваши 4-8 |
Такакэйшёо 4-8 |
Комүсүби |
Ооношёо гэмтэл |
Хокүтофүжи 3-9 |
М 1 |
Ичиножёо 8-4 |
Ёшиказэ 4-8 |
М 2 |
Котошёогикү 6-6 |
Чиёотайрюү 5-7 |
М 3 |
Точиношин 11-1 |
Шёодай 7-5 |
М 4 |
Араваши 6-6 |
Окиноүми 4-8 |
М 5 |
Эндо 7-5 |
Такарафүжи 7-5 |
М 6 |
Икиой 2-10 |
Чиёошёома 6-6 |
М 7 |
Чиёонокүни 4-8 |
Точиоозан 6-6 |
М 8 |
Кайсэй 8-4 |
Шёохозан 8-4 |
М 9 |
Чиёомарү 7-5 |
Тэрүнофүжи 0-5-7 |
М 10 |
Аминишики 1-8-3 |
Котоюүки 6-6 |
М 11 |
Дайшёомарү 6-6 |
Соококүрай 4-8 |
М 12 |
Кагаяки 7-5 |
Такэказэ 4-8 |
М 13 |
Дайэйшёо 8-4 |
Аби 8-4 |
М 14 |
Ютакаяма 7-5 |
Ишиүра 6-6 |
М 15 |
Нишикиги 6-6 |
Рюүдэн 8-4 |
М 16 |
Асанояма 7-5 |
Дайамами 6-6 |
М 17 |
|
Монгол бөхчүүд
Жюүрёо
Зүүний 2 Азүмарюү С.Тодбилэг 5-7
З-3 Таканоива А.Баасандорж гэмтэл
З-4 Кёкүшюүхо Т.Эрдэнэбаатар 6-6
3-10 Сэйро А.Өнөболд 7-5
З-13 Миторюү Б.Төрболд 7-5
Б-13 Дайшёохо Р.Шижирбаяр 8-4
Макүшита
Б-14 Кагамио Б.Нанжид 4-2
Б-21 Кирибаяма Б.Лхагвасүрэн 3-3
Б-22 Гочёозан Д.Ууганбаатар 4-2
З-28 Асахирюү Б.Дэнзэнсамбуу 2-4
Б-47 Сакигакэ Я.Баттүшиг 5-1
З-58 Кёкүсоотэн Э.Энхманлай 5-1
Санданмэ
Б-35 Саданохикари Д.Наранцогт 3-3
Жонокүчи
Б-18 Ёошёояма Б.Анхбаяр 3-3
Озэки асан Тэрүнүфүжи Г.Ган-Эрдэнэ жюүрё рүү буухаар боллоо | ||
Үзсэн: 920 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.