Шууд Chart

Манай зургаан бөх хүрэл медалийн төлөө барилдана

2018-01-26 17:38:30

ОХУ-ын алдарт бөх Иван Ярыгиний нэрэмжит “Алтан гран при” тэмцээн өнөөдөр Красноярск хотын “Футбол-Арена Енисей” цогцолборт эхэллээ. 29 дэх удаагийн тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн 57, 61, 70, эмэгтэйчүүдийн 50, 55, 59, 65 кг-ын жингийн урьдчилсан болон дагах барилдаан болж өндөрлөлөө.

Манай улсаас 21 бөх барилдснаас зургаан тамирчин хүрэл медалийн төлөө барилдахаар болов.

Тодруулбал, эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд “Алдар” спорт хорооны тамирчин, спортын мастер Цэвээнсүрэнгийн Цогбадрах, 61 кг-д “Аваргууд” академийн тамирчин ОУХМ Түмэнбилэгийн Түвшинтулга, эмэгтэйчүүдийн 55 кг-д “Хилчин” спорт хорооны тамирчин, ОУХМ Эрхэмбаярын Даваачимэг, 65 кг-д “Хангай хайрхан” клубийн тамирчин, ОУХМ Зоригтын Болортунгалаг, “Алдар” спорт хорооны тамирчин, ОУХМ Энхбаярын Цэвэгмид, “Аврагч” спорт хорооны тамирчин, ОУХМ Отгонбатын Оюунтуяа нар хоорондоо тус тус хүрэл медалийн төлөө барилдана.

Медалийн төлөөх барилдаан Монголын цагаар 19:00 цагт тэмцээний нээлтийн ажиллагааны дараа болно.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Манай зургаан бөх хүрэл медалийн төлөө барилдана  
Үзсэн: 954 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй