
Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос энэ жилээс эхлэн тамирчдад ДАШТ, тивийн аварга, мөн сонгомол барилдаан, эрэгтэй, эмэгтэй чөлөөт бөхөд тус бүр дөрвөн тэмцээнд үзүүлсэн амжилтаар нь чансааны оноо өгч эхэлсэн билээ.
Чөлөөт бөхөд оноо өгөх уг дөрвөн тэмцээн нь "Иван Ярыгин Гран при”, “Вахтанг Балавадзе” (Тбилиси, 6-р сар), Өмнөд Африкийн Гран При (ӨАБНУ, 7-р сар), “Александр Медведь” (Минск, 9-р сар) юм.
Өнгөрсөн сард болсон “Ярыгин Гран При”-гийн дараа тус тэмцээнд эхний таван байрт орсон бөхчүүд оноогоо авлаа.
Тэмцээний аварга найм, мөнгө зургаа, хүрэл медальтан дөрөв, тавдугаар байрт орсон тамирчинд хоёр оноо өгсөнөөс гадна оролцогчийн тоог харгалзан оноо нэмж олгосон юм. Жишээ нь, 57 кг-д Заур Угуевт аварга болсны найман онооноос гадна тус жинд 10 орны тамирчин оролцсон тул 10 оноо нэмэн олгосон байна.
Чансааны оноог тухайн бөхөд өгч байгаа бөгөөд улс хамаагүй. Хэрэв бөх хэд хэдэн жинд оноо авсан бол оноог нийлүүлж бодохгүй. Энэ чансаа нь Будапештэд болох ДАШТ-ий сугалаанд ашиглагдах юм.
Сонирхуулахад дэлхийн шилдэг бөхийн тоонд манай есөн тамирчин бичигджээ.
UWW чансаа
57кг
1. Завур УГУЕВ (ОХУ) – 18 оноо
2. Азамат ТУСКАЕВ (ОХУ) – 16
3. Хуреш ДОНДУК-ООЛ (ОХУ) – 14
4. Ц.Цогбадрах (Монгол) – 14
5. Барис KАЙА (Турк) – 12
6. Франк ПЕРЕЛЛИ (АНУ) – 12
61 кг
1. Гажимурад РАШИДОВ (ОХУ) – 18 оноо
2. Исмаил МУСУКАЕВ (ОХУ) – 16
3. Александр БОГОМОЕВ (ОХУ) – 14
4. Т.Түвшинтулга (Монгол) – 14
5. Энтони РАМОС (АНУ) – 12
6. Аббоса РАХМОНОВ (Узбекистан) – 12
65 кг
1. Ильяс БЕКБУЛАТОВ (ОХУ) – 18 оноо
2. Ахмед ЧАКАЕВ (ОХУ) – 16
3. Начын КУУЛАР (ОХУ) – 14
4. Селахаттин КИЛИЧСАЛАЙАН (Турк) – 14
5. Б.Батмагнай (Монгол) – 12
6. Д.Цогтбаатар (Монгол) – 12
70 кг
1. Магомед КУРБАНАЛИЕВ (ОХУ) – 17 оноо
2. Магомедрасул ГАЗИМАГОМЕДОВ (ОХУ) – 15
3. Андрей КВЯТКОВСКИЙ (Украин) – 13
4. Фрэнк МОЛИНАРО (АНУ) – 13
5. Исраил КАСУМОВ (ОХУ) – 11
6. Леван КЕЛЕХШАШВИЛИ (Гүрж) – 11
74 кг
1. Хетаг ЦАБОЛОВ (ОХУ) – 16 оноо
2. Заурбек СИДАКОВ (ОХУ) – 14
3. Довлетмурат ОРАЗГЫЛЫЖОВ (Туркменистан) – 12
4. Кахабер ХУБЕЖТЫ (ОХУ) – 12
5. Г.Мандахнаран (Монгол) – 10
6. Мухаммет ДЕМИР (Турк) – 10
79 кг
1. Ахмед ГАЖИМАГОМЕДОВ (ОХУ) – 15 оноо
2. Кайл ДЕЙК (АНУ) – 13
3. Радик ВАЛИЕВ (ОХУ) – 11
4. Алан ЗАСЕЕВ (ОХУ) – 11
5. Рашид КУРБАНОВ (Узбекистан) – 9
6. Мухаммет КУТАНОГЛУ (Турк) – 9
86 кг
1. Дэвид ТЕЙЛОР (АНУ) – 20 оноо
2. Фатих ЭРДИН (Турк) – 18
3. Владислав ВАЛИЕВ (ОХУ) – 16
4. Артур НАЙФОНОВ (ОХУ) – 16
5. Юриески ТОРРЕБЛАНКА (Куба) – 14
6. Заур БЕРАДЗЕ (Гүрж) – 14
92 кг
1. Абдулрашид САДУЛАЕВ (ОХУ) – 15 оноо
2. Анзор УРИШЕВ (ОХУ) – 13
3. Юрий БЕЛОНОВСКИЙ (ОХУ) – 11
4. Л.Төртогтох (Монгол) – 11
5. Сердар БОКЕ (Турк) – 9
6. Николас ХЕФЛИН (АНУ) – 9
97 кг
1. Кайл СНАЙДЕР (АНУ) – 17 оноо
2. Расул МАГОМЕДОВ (ОХУ) – 15
3. Магомед ИБРАГИМОВ (Узбекистан) – 13
4. Владислав БАЙЦАЕВ (ОХУ) – 13
5. Юнус ДЕДЕ (Турк) – 11
6. Ө.Батзул (Монгол) – 11
125 кг
1. Мурадин КУШХОВ (ОХУ) – 18 оноо
2. Анзор ХИЗРИЕВ (ОХУ) – 16
3. Николас ГВАЗДОВСКИЙ (АНУ) – 14
4. Н.Золбоо (Монгол) – 14
5. Зак РЕЙ (АНУ) – 12
6. М.Лхагвагэрэл (Монгол) – 12
Дэлхийн шилдэг бөхийн тоонд манай есөн тамирчин бичигджээ | ||
Үзсэн: 949 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.