Шууд Chart

М.Магомедов Туркменистаны шигшээг удирдана

2018-02-06 13:15:58

Цагтаа Азербайжаны тугийн дор барилдан Европийн аварга цолд хүрч явсан Махмуд Магомедов шинэ албан тушаалд томилогджээ. 

Дагестан гаралтай тэрээр ид үедээ манай Б.Наранбаатар гавьяаттай нэгэн жинд өрсөлдөж явсан бөгөөд зодог тайлсныхаа дараагаар Бахрейний шигшээ (Адам Батыровын багшаар) болон Дагестаны залуучуудын багт ажиллаж байсан гэнэ.

Туркменистан улсын хувьд "Токио-2020" олимпийн наадамд аль болох олон эрх биелүүлж оролцох, цаашид дэлхийд хүчтэй өрсөлддөг болохын тулд төр засгаас нь спортод хөрөнгө зарцуулах шийдвэр гаргасан тухай мэдээлэл байгаа юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

М.Магомедов Туркменистаны шигшээг удирдана  
Үзсэн: 740 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй