
Монгол Улс 2011 онд “Хүн амын суурьшил нь хамгийн сийрэг улс” гэж Гиннесийн дэлхийн дээд амжилтын номд албан ёсоор бүртгэгдэж байв.
1,564,160 хавтгай дөрвөлжин км газар нутаг дээр 3,1 сая /2011 оны байдлаар/ хүн амьдардаг, энэ нь ердөө хоёр хүн тутамд нэг хавтгай дөрвөлжин км талбай оногддог гэсэн үг юм.
Тэгвэл дэлхийн дээд амжилт бүртгэдэг Гиннесийн номд хамгийн сүүлд сүмогийн их аварга Хакүхо М.Даваажаргал бүртгэгдлээ.
Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх ёкозүна хоёр үзүүлэлтээр өөрийн тогтоосон дэлхийн дээд амжилтыг шинэчилжээ.
Тодруулбал, 2016 оны амжилтуудыг албан ёсоор баталгаажуулсан ''Гиннесийн дээд амжилтын ном-2018'' хувилбар өнгөрсөн оны сүүлчээр худалдаанд гарсан бөгөөд үүнд их аварга Хакүхогийн гаргасан дараах амжилтыг “Тулааны урлаг” хэсэгт багтаажээ.
Холимог тулаан, таэквондо, жүдо, самбо гээд тулааны урлагийн бүхий л шилдэг амжилтуудыг багтаасан эл хэсэгт Хакүхо М.Даваажаргалын нэр “Сүмогийн дээд зиндаад нэг ч ялагдалгүй хамгийн олон түрүүлсэн, Сүмогийн дээд зиндаанд хамгийн олон түрүүлсэн” гэсэн хоёр амжилтыг тэмдэглэжээ.
Хакүхогийн амжилттай зэрэгцэн түүний аав Ж.Мөнхбат аваргыг 1968 оны зуны олимпийн наадмаас чөлөөт бөхийн төрлөөр Монгол Улсын анхны олимпийн медалийн хүртсэнийг онцолсон байв.
Аав, хүү хоёр Гиннесийн номонд бүртгэгдлээ | ||
Үзсэн: 7661 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.