Шууд Chart

УИХ-ын гишүүн Л.Болдыг Хүний эрхийн дэд хорооны гишүүнээр баталлаа

2018-02-08 13:55:05

УИХ-ын чуулганы өнөөдрийн үдэс өмнөх нэгдсэн хуралдаанаар Хүний эрхийн дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцлээ. Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ж.Батзандан танилцууллаа.

УИХ дахь АН-ын бүлгээс Хүний эрхийн дэд хорооны бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Л.Болдыг оруулах саналыг ирүүлсэн бөгөөд Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжжээ. Байнгын хорооны саналтай холбогдуулан асуулт асуух гишүүн гараагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэн учир УИХ-ын гишүүн Л.Болдыг Хүний эрхийн дэд хорооны бүрэлдэхүүнд оруулсан УИХ-ын тогтоолыг баталлаа.


УИХ-ын гишүүн Л.Болдыг Хүний эрхийн дэд хорооны гишүүнээр баталлаа  
Үзсэн: 1092 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй