
Бээжин хотноо болж буй Монгол, Хятадын Парламент хоорондын байнгын уулзалтын механизмын хоёр дахь удаагийн уулзалтад оролцож байгаа Монгол Улсын Их Хурлын дэд дарга Л.Энх-Амгалан тэргүүтэй төлөөлөгчдийг Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын Хорооны дарга Жан Дөзян 2018 оны 2 дугаар сарын 6-ны өдөр Ардын Их Хурлын ордонд хүлээн авч уулзав.
Уулзалтын үеэр талууд Монгол, Хятадын Парламент хоорондын хамтын ажиллагааг өндрөөр үнэлж, Байнгын уулзалтын механизм нь Монгол, Хятадын харилцааны хөгжилд Парламентуудын гүйцэтгэх үүргийг нэмэгдүүлж, хоёр орны Иж бүрэн стратегийн түншлэлийг бүхий л салбарт өргөжин хөгжүүлэхэд чухал түлхэц үзүүлж буйг онцлон тэмдэглэлээ.
Мөн хоёр талын хууль тогтоох, хууль сахиулах байгууллагуудын харилцан солилцоог нэмэгдүүлж, Парламентын Тамгын газрууд, найрамдлын бүлгүүдийн хоорондын харилцааг идэвхжүүлэхэд бэлэн байгааг илэрхийллээ.
УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан БХАТИХ-ын Байнгын Хорооны даргатай уулзав | ||
Үзсэн: 1040 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.