Шууд Chart

Үе үеийн УИХ-ын үйл ажиллагааны талаарх харьцуулсан судалгааг гаргажээ

2018-02-13 10:04:36

УИХ-ын долоо дахь удаагийн сонгуулиар 2016 онд байгуулагдсан УИХ-ын 2017 оны намрын ээлжит чуулган өндөрлөөд байна. Энэ удаагийн Улсын Их Хурал өнгөрсөн хугацаанд 2016 оын намрын, 2017 оны хаврын, 2017 оны намрын гээд гурван удаагийн ээлжит чуулган хийгээд байгаа билээ.

Үе үеийн УИХ-ын үйл ажиллагааны талаар олон нийтэд тоймтой ойлголт, тодорхой  мэдээлэл өгөх үүднээс тухайн УИХ-ын бүрэн эрхийн хугацааны гурав дахь чуулганы үйл ажиллагааг эхний гурван удаагийн чуулганы зарим тоо баримттай харьцуулсан судалгааг толилуулж байна. Энэхүү судалгаанаас Та бүхэн энэ удаагийн УИХ-ын бүрэн эрхийн хугацааны эхний гурван удаагийн ээлжит чуулганаар баталсан хууль тогтоомжийн тоон үзүүлэлт, гишүүдийн хуралдаанд оролцсон ирцийн байдал, УИХ-ын шийдвэр Үндсэн хууль зөрчсөн эсэхтэй холбоотой баримт мэдээллийг 2004 оноос хойших УИХ-ын үйл ажиллагаатай харьцуулсан судалгаатай танилцах болно.  


Үе үеийн УИХ-ын үйл ажиллагааны талаарх харьцуулсан судалгааг гаргажээ  
Үзсэн: 920 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй