Шууд Chart

Манай эмэгтэйчүүд БНХАУ, Румын, Беларусийн шигшээ багтай нэг хэсэгт багтжээ

2018-02-20 10:07:50

Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн “Дэлхийн цом”-ын тэмцээн ирэх гуравдугаар сарын 17-18-нд Японы Такасаки хотод болно.

17 дахь удаагийн тэмцээнд Монгол, Япон, АНУ, БНХАУ, Румын, Швед, Канад, Беларусь гэсэн найман улсын шигшээ баг өрсөлдөх юм.

Уг тэмцээний сугалаагаар манай эмэгтэйчүүдийн баг “Дэлхийн цом”-ын зургаан удаагийн түрүүтэй БНХАУ болон Румын, Беларусийн шигшээ багтай “В” хэсэгт багтжээ.

Харин зохион байгуулагч орон Япон, АНУ, Швед, Канадын шигшээ баг “А” хэсэгт хуваарилагдсан байна.

Сонирхуулахад, манай эмэгтэй бөхчүүд өнгөрсөн жил ОХУ-ын Чебоксар хотод болсон “Дэлхийн цом”-ын тэмцээнд БНХАУ-ын багтай мөн нэг хэсэгт багтсан билээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Манай эмэгтэйчүүд БНХАУ, Румын, Беларусийн шигшээ багтай нэг хэсэгт багтжээ  
Үзсэн: 1279 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Unen [122.201.31.xxx] 2018-02-20 12:20
Archaad hayahiin bnaldaa

Бидэнтэй нэгдээрэй