
Японы нийслэл Токио хотод мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх ёкозүна Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит “Хакүхо кап-2018” өсвөр үеийнхний сүмо бөхийн олон улсын тэмцээн болов.
Тэмцээнд найман орны 1300 тамирчин зодоглосон байна. Энэ тэмцээнд манай улсаас найман бөх зодоглосноос Өвөрхангай аймгийн харьяат Жавхлантөгс гэгч хүү 12 насны ангилалд хүрэл медаль хүртэв.
Сонирхуулахад тус тэмцээнд Хакүхо аваргын хүү Махото Мөнхжаргал сүмогийн дэвжээн дэх анхны ялалтаа авчээ.
Хакүхогийн хүү Мөнхжаргал анхны ялалтаа авчээ | ||
Үзсэн: 857 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.