
'Пёнчан-2018' өвлийн олимпийн наадмын медальтнууд тодорсоор байна. Гүйлтийн тэшүүрийн багийн хөөх уралдаанд олимпийн рекорд хоёронтоо шинэчлэгдлээ. Урьдчилсан шатанд Нидерландын бүсгүйчүүд 2 мин 55.61 сек-н амжилтаар олимпийн рекордыг шинэчилсэн бол шигшээ уралдаанд Японы баг Нидерландын бүсгүйчүүдийн амжилтыг 1.72 сек-ээр урагшлуулан олимпийн рекордыг дахин шинэчилж, аваргын алтан медалийн эзэд боллоо.
М.Такаги, А.Сато болон Н.Такаги нараас бүрдсэн Японы багийн хөөх уралдааны баг тамирчид олимпийн аварга цолыг хүртсэн бол Нидерланд мөнгө, АНУ хүрэл медаль хүртжээ.
Өмнө нь энэ төрөлд Герман, Нидерландын бүсгүйчүүд аваргын алтан медалийг хүртэж байсан бол япончууд анх удаагаа багийн хөөх уралдаанд олимпийн аварга боллоо.
Японы баг олимпийн рекордыг дахин шинэчилж, алтан медаль хүртлээ | ||
Үзсэн: 2532 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.