Шууд Chart

“Дюссельдорф-2018” их дуулгын тэмцээн өнөөдөр эхэллээ

2018-02-23 15:09:24

Олон Улсын жүдо бөхийн холбооны календарчилсан төлөвлөгөөний дагуу явагддаг их дуулгын тэмцээний ээлжит нэг нь өнөөдрөөс Герман улсын Дюссельдорф хотноо эхэллээ.  

Таван тивийн 65 орны 446 жүдоч Дюссельдорфийн татамид зодоглоно.

Монголоос 19 жүдоч оролцохоор мэдүүлгээ өгсөн билээ.

Тодруулбал:

 Эрэгтэй:

-60 кг: Б.Мягмардорж

-60 кг: Г.Болдбаатар

-66 кг: Б.Эрхэмбаяр

-66 кг: Д.Алтансүх

-73 кг: Г.Одбаяр

-73 кг: С.Баяртүвшин

-90 кг: Э.Мөнхжаргал

-90 кг: Г.Алтанбагана

-100 кг: Л.Отгонбаатар

+100 кг: Ө.Дүүрэнбаяр

 Эмэгтэй:

-48 кг: Б.Хорлоо

-48 кг: Э.Гэрэлмаа

-52 кг: Б.Хорлоодой

-57 кг: А.Цолмон

-57 кг: Л.Энхрийлэн

-63 кг: Б.Ганхайч

-70 кг: Ц.Наранжаргал

-70 кг: А.Бадамгарав

+78 кг: Э.Гандиймаа нарын тамирчид мэдүүлгээ өгчээ.

Энэ оны хоёр дахь том тэмцээн болж буй уг тэмцээнд манайх олон хүний бүрэлдэхүүнтэй оролцож байна. Өмнөх тэмцээн болох Парисын их дуулгын тэмцээнээс манайх хоёр хүрэл медаль хүртсэн юм.

Дашрамд сонирхуулахад Монголын тамирчид 2017 онд их дуулгын тэмцээнүүдээс 13 алт, 18 мөнгө, 33 хүрэл медаль хүртэж нийт медалийн чанараар топ 10-т багтсан билээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Дюссельдорф-2018” их дуулгын тэмцээн өнөөдөр эхэллээ   
Үзсэн: 1160 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй