
Британийн боксчин Скот Вэстгарт тархины цус алдалтаас болж амьсгал хураажээ. Тэрээр өнгөрсөн бямба гарагт болсон тулаанд ялсан боловч үүнээс хойш удалгүй уг харамсалтай зүйл тохиолдсон байна.
31 настай Вэстгарт Дэк Спэлмэнийг ялсныхаа дараа маш их зовиурлаж, өвчин мэдэрч эхэлжээ. Тийнхүү тэр даруйдаа эмнэлэгт хүргэгдсэн байна. Ялалтынхаа дараа ярилцлага өгчигхөөд эмнэлэгт хүргэгдсэн аж.
Тэрээр боксоор дагнан бичдэг нэгэн сайтад өгсөн ярилцлагатаа “Би хэнтэй ч тулалдаж болно. Хөгжилтэй байхын тулд тулалддаг. Тэрнээс биш өөрийгөө дэлхийн хэмжээний агуу тулаанч гэж боддоггүй. Би боксыг өөрийгөө төдийгүй бусдыг хөгжөөх ёстой зүйл гэж ойлгодог. Тиймээс өнөөдөр хөгжөөн дэмжигчдийгээ хөгжөөж чадсан гэж найдаж байна” гэжээ. Мөн уг ярилцлагынхаа төгсгөлд толгой нь хүчтэй өвдөж байгааг хэлсэн аж.
Түүнчлэн дараагийн бүх тулааныг бие төлөөлөгч нь албан ёсоор цуцалжээ.
Британийн боксчин ялалт байгуулсан ч амьсгал хураажээ | ||
Үзсэн: 2922 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.