Шууд Chart

Буриадын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэмцээн Улаан-Үд хотод болно

2018-03-09 09:18:12

Буриадын Ерөнхийлөгчийн нэрэмжит эрэгтэйчүүдийн олон улсын уламжлалт тэмцээн ирэх амралтын өдрүүдэд ОХУ-ын Улаан-Үд хотод болно.

23 дахь удаагаа зохион байгуулагдах гэж буй энэхүү тэмцээнд МЧБХ-ны 2018 оны эрэгтэйчүүдийн чансааны нэг, хоёрдугаарт эрэмбэтэй бөхчүүд зодоглоно. 

Эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд Э.Бэхбаяр (Хангарьд), Ц.Цогбадрах (Алдар), 61 кг-д Т.Түвшинтулга (Аваргууд), Ц.Чинзориг (Мэргэд хангай), 65 кг-д Т.Тулга (Арслан), Б.Батмагнай, 70 кг-д Б.Бямбадорж (хоёул Алдар), Л.Батбаяр (Женко), 74 кг-д Г.Мандахнаран (Алдар), З.Сумъяабазар (Арслан), 79 кг-д Г.Төрболд (Женко), 86 кг-д О.Үйтүмэн (Алдар), П.Өнөрбат (Хасу-Мегастарс), 92 кг-д Л.Төртогтох (Арслан), Д.Доржсүрэн (Аврагч), Ч.Алтангэрэл (Хилчин), 97 кг-д Ө.Батзул (Аврагч), Б.Одсүрэн (Мэргэд хангай), 125 кг-д Н.Золбоо (Хүч), М.Лхагвагэрэл (Аварга) гэсэн 20 тамирчин ОУХМ Б.Батзоригийн удирдлага дор оролцоно.

Түүнчлэн олон улсын шүүгч Х.Ганболд, Л.Болормаа, Б.Алтангадас нар тэмцээнийг дэнслэх юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Буриадын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэмцээн Улаан-Үд хотод болно  
Үзсэн: 973 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй