Шууд Chart

Монгол Улсын арслан П.Бүрэнтөгс, Р.Пүрэвдагва нар клипэнд тогложээ

2018-03-12 09:17:14

Хип хоп дуучдын хамтран бүтээсэн “Тоонот” хэмээх шинэ уран бүтээл үзэгч, сонсогчдод хүрч эхэллээ.

Тус уран бүтээлээр дамжуулан түүх соёл, уламжлалт ёс заншлаа түгээн дэлгэрүүлэхийг зорьсон аж.

Мөн уг дууны клипэнд Монгол Улсын арслан П.Бүрэнтөгс, Р.Пүрэвдагва нар тогложээ. Өнөө цагийн үндэсний бөхийн гол өрсөлдөгчдийн нэг ийнхүү хөөрөг зөрүүлэн суугаа нь бөх сонирхогчдод ямар их эерэг сэтгэгдэл төрүүлж буй нь мэдээж.

Сонирхуулахад “Тоонот” дууг бүтээхэд хоёр жил зарцуулсан бөгөөд уран бүтээлчид 15 мянган км замыг туулжээ.

 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Монгол Улсын арслан П.Бүрэнтөгс, Р.Пүрэвдагва нар клипэнд тогложээ  
Үзсэн: 1860 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй