Шууд Chart

Э.Даш: Бэртэл гэмтэлтэй тамирчид эм бэлдмэл, уураг, витаминдээ маш анхааралтай байх хэрэгтэй юм байна

2018-03-12 10:25:37

БСШУСЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газар болон Допингийн эсрэг үндэсний төвөөс хамтран хэрэгжүүлж байгаа “Допингүй эсрэг үндэсний хяналт” төслийн хүрээнд үндэсний бөхчүүдээс сэргээшийн шинжилгээг авсан билээ. 2017 оны арванхоёрдугаар сард нийт 31 бөхөөс допингийн шинжилгээ авахад таван бөх хориотой бодис хэрэглэсэн нь тогтоогдсон.

Допингийн эсрэг үндэсний төвөөс допингийн шинжилгээнд бүдэрсэн бөхчүүдийн нэрийг зарласан бөгөөд үүнд аймгийн хурц арслан Б.Номиндалай, сумын заан С.Майнбаяр, улсын начин Э.Даш, улсын гарьд Ө.Бат-Орших нар багтсан. Эдгээр бөх “А” сорьцын шинжилгээний хариуг хүлээн зөвшөөрсөн бол нэг бөх “В” сорьцын шинжилгээнд хамрагдах хүсэлтээ өгсөн билээ.

Өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын гарьд Ө.Бат-Орших өөрийн байр сууриа илэрхийлсэн бол энэ удаа Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат, улсын начин Э.Даш ийнхүү тайлбарлав.

“Сайн байцгаана уу. Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Допингийн эсрэг үндэсний төвөөс хийсэн мэдэгдэлтэй холбоотой тайлбарыг хүргэж байна. 2016 оны зургадугаар сарын 28-нд болсон наадмын сорилго барилдаанд барилдаж байгаад баруун тохойгоо мулталсан болно. Бүрэн гүйцэд эдгээлгүй барилдсаны улмаас барилдааны явцад хоёр удаа хөндөгдөж тохой орчмын зөөлөн эд, үеийн шингэн, шүрмэсийн хатангиршил гэсэн оноштой эмчилгээний явцад өвчин намдаах эм бэлдмэл эхэсийн тарилга хийлгэсэн юм. Зураг дээрх тарилгыг эхэс нөхөн сэргээх зорилгоор эмчилгээнд хэрэглэсэн болно. Гэтэл энэ нь арванхоёрдугаар сарын 17-нд өгсөн шинжилгээгээр хориотой эмийн төрөл гэж гарсан байна. Бэртэл гэмтэлтэй тамирчид хэрэглэх эм бэлдмэл, уураг витаминээ маш анхаарал болгоомжтой хэрэглэх шаардлагатай юм байна” гэв.

Бөхчүүдээс допингийн шинжилгээг улсын их баяр наадмын дараа буюу заалны барилдааны үеэр авсан юм. Одоогоор Монголын үндэснийн бөхийн холбооноос албан ёсны тайлбарыг өгөөгүй байна.

Допингийн эсрэг үндэсний төвөөс 31 бөхийн шинжилгээг БНСУ-ын Шинжлэх ухаан техникийн институтын \KIST\ Допингийн хяналтын лабораторид шинжлүүлжээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Э.Даш: Бэртэл гэмтэлтэй тамирчид эм бэлдмэл, уураг, витаминдээ маш анхааралтай байх хэрэгтэй юм байна  
Үзсэн: 9142 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [202.9.41.xxx] 2018-03-12 19:27
Хуцна биз Тариа шаалгуулчихаад мэдэн будилцгааж гэнэ Бүгд санаатай хийлгэж бгаа
Зочин [66.181.161.xxx] 2018-03-12 18:14
Ta nar bitgii iim ym yrij bgaach sn barildaxaar ni sn box demjdeg shuu gd xutsna. Jooxon muu ym duulxaaraa am uralduulaad l muulj ogno yax estoi ym be? Ta nar oorsdoo bie ni owdxooroo yu bldg bilee iluu ix ym blj ywdag bj bitgii iim so ym yrij bai. Ene sxan ider zaluu xuchtenguud xurdan bertel gemtlee emchleed xurdan zuleg nogoon dewjeen deeree box sonirxogch tumnee bayrluulaarai gj l xelii dee
Зочин [27.123.214.xxx] 2018-03-12 13:47
Ер нь л нэг иймэрхүү юм яриад л өнгөрдөг шүү дээ бөхчүүд өөр арга олдодгүй бололтой
Зочин [59.153.115.xxx] 2018-03-12 13:32
Төмсөг үгүй хийдэг хор шүү дээ. Бөхчүүд гэж маанагууд Монголын удмын санг үгүй хийх гээд байна даа. Өөрсдийгөө өмөөрсөн юуг ч хүлээн зөвшөөрч болохгүй.
Зочин [103.26.194.xxx] 2018-03-12 13:28
ямар муухайн
Зочин [202.179.31.xxx] 2018-03-12 13:27
jaahan taaguviyum sonschood am uralduulaad l muulah yumaa kkkkk...........ineedtei yumaa odoo jaahan sn yawahaar ni am uralduulaal magtah bh daa huurhiis. ta nar uwdwul zgr em uuhgui bj bgaad edgeechih uu.
Buh [58.142.139.xxx] 2018-03-12 13:00
Тэнэгдүү төрхтэй юм бна.Энэ сайн бөх болноо
боль боль [103.26.193.xxx] 2018-03-12 12:06
Дандаа заавал нэг тайлбар хийж маяглах юм аа. 2005 онд Х.Мөнхбаатар арслан бөхийн өргөөний эмч би чамайг тариад өгий мөнгөө гэсэн гээд бөх сонин дээр ярьж байсан. 2006 онд Махгалын Баяржавхлан харцага зарим тэр тэр бөхчүүд допинг хэрэглээд байна гээд л бөх сониноороо уйлагнаад юм юм донгосч байсан . Юугаа хэрэглэнэ дураараа л бол доо таминь ээ. Дээрээ байгаа хууль баталдаг адгийн амьтад нь улаан луйвар хийгээд байхад энэ хэдэн бүдүүн ууртай бөхчүүд яана уу хамаа алгаа.
Зочин [64.119.24.xxx] 2018-03-12 11:49
Юу ч гэмээр юм бэ дээ ккккккк
Зочин [202.179.25.xxx] 2018-03-12 11:22
нэгэн бол биеэ эмчлүүлээд яв. Эс бол тэсээд ьэвчээд барилд. Өөр зам байхгүй ээ.
Зочин [103.87.255.xxx] 2018-03-12 11:10
ШАЛДАН БӨХЧҮҮД ШАЛЧИХНАА Л БОЛЬЧИХ Л ДОО, ӨВДСӨН БЭРТСЭН БОЛ ӨНЖӨӨД БАРИЛДАЖ БАЙ Л ДАА,
Зочин [66.181.166.xxx] 2018-03-12 11:09
Бяр байхад ухаанаар яах вэ хөө тэгээд ч одоо ухаан суухад оройтож дээ
Зочин [43.228.129.xxx] 2018-03-13 08:42
Ёрнө бол бүгд л саин баисан эм тариа хэргэлэлгүи яахуу шархаа нөхөж эмчилхиин тулд та бүххэн минь бас зөвөөр оилгох хэрэгтэи
Зочин [108.92.148.xxx] 2018-03-12 11:04
Oo tiimuu kkk

Бидэнтэй нэгдээрэй