
Осака хотод болж буй мэргэжлийн сүмо бөхийн хаврын тэмцээнд анхаарал татаж буй бөхчүүдийн нэг бол Таканоива А.Баасандорж билээ.
Тэрбээр өнгөрсөн намар ёкозүна Харүмафүжид зодуулж, хүнд бэртэл авсан гэх шалтгаанаар хоёр башё дараалан өнжсөн. Тэгвэл энэ башёд жюүрёод барилдахаар болсон нь олны анхаарал татаж буй.
Өчигдөр эхэлсэн хаврын башёгийн эхний өдөр Таканоива А.Баасандорж Тобизаруг давж, эхний даваагаа авлаа. Мөн өнгөрөгч нэгдүгээр сарын башёд чихрийн өвчний улмаас амжилттай барилдаж чадаагүй Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ чансаа буурч, жюүрёод барилдах болсон. Тэрбээр эхний барилдаанаа Токүшорюүтэй хийж, ялагдав.
Ийнхүү жюүрёод анхаарал татаж буй Таканоива А.Баасандорж эхний ялалтаа авсан бол Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ ялагдалтайгаар башёг эхлүүллээ.
Таканоива А.Баасандорж эхний даваагаа авлаа | ||
Үзсэн: 1970 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.