Шууд Chart

Монгол Улсын гавьяат тамирчин Э.Бэхбаяр төрийн дууллаа эгшиглүүллээ

2018-03-13 09:17:57

ОХУ-ын Улаан-Үд хотод болсон Буриадын Ерөнхийлөгчийн нэрэмжит чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн олон улсын 23 дахь удаагийн уламжлалт тэмцээний эхний өдөр 57, 65, 74, 86, 97 кг-ын жингийн барилдаан болж, манай бөхчүүд нэг алт, гурван мөнгө, хоёр хүрэл медаль хүртэв.

ДАШТ-ий хошой хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Э.Бэхбаяр 57 кг-ын жинд түрүүлж, төрийн дууллаа эгшиглүүллээ.

Тэрбээр Улаан-Үдэд нийт таван барилдаан хийсэн бөгөөд тэгшитгэлд Б.Төгсийг 10:0-ээр, 1/8 шигшээд Б.Түмэнцогтыг 12:1-ээр, шөвгийн наймд  Якутын Арыйаан Тютринийг 4:2-оор, хагас шигшээд Тувагийн Белек-оол Кужугетийг 3:0-ээр, алтан медалийн төлөөх барилдаанд энэ жилийн Тувагийн Хуреш-Оол Дондук-Оолыг 2:1-ээр тус тус ялсан байна.

Э.Бэхбаяр Герман, Испанийн Гранпри, Дан Колов, Динмухамед Кунаев, Дмитрий Коркин, Тахтийн цом, “Монголиа Опен”, Буриадын олон улсын тэмцээн гээд ДБНХ (UWW)-ны календарт багтдаг “А” зэрэглэлийн ОУТ-ээс 12 дахь түрүүгээ хүртэж байна.

Тэмцээний 74 кг-ын жинд ДАШТ-ий хошой хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Г.Мандахнаран, 86 кг-ын жинд ДАШТ-ий мөнгөн медальт, Монгол Улсын гавьяат тамирчин П.Өнөрбат, 97 кг-ын жинд ОУХМ Ө.Батзул нар мөнгө, 65 кг-ын жинд ОУХМ Б.Батмагнай, 86 кг-ын жинд ОУХМ О.Үйтүмэн нар хүрэл медаль хүртэв.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Монгол Улсын гавьяат тамирчин Э.Бэхбаяр төрийн дууллаа эгшиглүүллээ   
Үзсэн: 961 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй