
Осака хотод болж буй Японы мэргэжлийн сүмо бөхийн хаврын тэмцээний тав дахь өдрийн барилдаанд 71 дэх их аварга Какүрюү М.Ананд Такарафүжигээр ээлжит даваагаа авч таван даваатай башёг тэргүүлж байна.
Харин Озэки Такаясү Котошогикүгээр даваагаа ахиулсан бол Гүржийн бөх Точиношин Комүсүби Чиёотайрюүгээр гурав дахь даваагаа авч тэргүүлэгчийн эгнээнээс хоёр байраар ухарлаа.
Манай бөхчүүдээс Ичиножёо А.Ичинноров дөрвөн даваа, нэг унаатай болсон бол Тамавашин Б.Мөнх-Оргил хоёр, Чиёошима Г.Мөнхсайхан нэг даваатай башёг үргэлжлүүлж байна.
Харин Араваши Э.Дөлгөөн таван өдрийн дараа нэг ч даваагүй байна. Дээд зиндаа буюу Макүүчид Ёкозүна Какүрюү М.Анандаас гадна хоёр бөх таван даваатай тэргүүлж байна. Ичиножёо нарын тэргүүтэй бөхчүүд дөрвөн даваа, нэг унаатай удаалж байна.
Харин Жюүрёод барилдаж буй Таканоива А.Баасандорж, Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ нар гурван даваа, хоёр унаатай болжээ.
М.Ананд тэргүүтэй таван бөх башёг тэргүүлж байна | ||
Үзсэн: 1005 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.