Шууд Chart

Тайхо, Д.Дагвадорж нарын хэнийх нь удмын бөх түрүүлэх бол ...

2018-03-19 09:02:22

Мэргэжлийн сүмо бөхийн дээд зиндаанд 40 бөх барилдаж байгаа бөгөөд аварга Какүрюү М.Ананд, Кайсэй нар найман даваатай тэргүүлж байгаа. Тэгвэл энэ башёд анхаарал татаж байгаа бөх бол Хоошёорюү Сугаррагчаагийн Бямбадорж юм. Сүмогийн доод зиндаа буюу жонокүчид барилдаж буй тэрбээр өчигдөр Кенхог окиридаши мэхээр давж, гурав дахь даваагаа авлаа.

Хоошёорюү С.Бямбадорж гурван даваа, нэг унаатай болсон бөгөөд түүнтэй адил даваатай олон бөх байна. Харин энэ зиндаанд Ная ганцаараа дөрвөн даваатай тэргүүлж эхэллээ. Тэрбээр өнгөрөгч долоо хоногт Хоошёорюү С.Бямбадоржийг давсан юм.

Ная нь Японы их аварга Тайхо Коокигийн зээ гэдгээрээ японд алдартай бөгөөд жонокүчид түрүүлэх магадлалтай бөх юм. Тэгвэл Хоошёорюү С.Бямбадорж их аварга Асашёорюү Д.Дагвадоржийн ах Сугаррагчаагийн хүү бөгөөд тэднийг японы хэвлэлүүд эртнээс онцлоод байна.

Хэдийнэ сүмогийн ертөнцөд их аварга Асашёорюү Д.Дагвадоржийг залгамжлах бөх хэмээн олон танигдаад байгаа Хоошёорюү С.Бямбадорж одоогоор гурван даваа, нэг унаатай башёг үргэлжлүүлж байна. Тэрбээр өнөөдөр барилдаангүй. Харин дөрвөн даваатай тэргүүлж байгаа Ная Осүмифүжитэй барилдахаар оноолт таарчээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Тайхо, Д.Дагвадорж нарын хэнийх нь удмын бөх түрүүлэх бол ...  
Үзсэн: 1401 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй