
Чөлөөт бөхийн оюутны УАШТ өнөөдөр эхэлнэ.
Үндэсний биеийн тамирын дээд сургуулийн спортын зааланд болох тус тэмцээн энэ ням гарагт өндөрлөх бөгөөд үүнийг МЧБХ, оюутны спортын холбоо, ҮБТДС хамтран зохион байгуулна.
Тэмцээн олимпийн жингийн ангиллаар явагдах агаад тодруулбал маргааш эрэгтэйчүүдийн 57, 74, 97, эмэгтэйчүүдийн 50, 57, 68, нөгөөдөр эрэгтэйчүүдийн 65, 86, 125, эмэгтэйчүүдийн 53, 62, 76 кг-ын жингийн барилдаан болно.
Улсын аваргууд ирэх есдүгээр сарын 4-9-нд Бразилийн Гояна хотод болох оюутны ДАШТ-д оролцох юм.
Хоёр жилд нэг удаа болдог оюутны ДАШТ эрэгтэй, эмэгтэйчүүдийн тус бүр 10 жингийн ангиллаар болно.
Чөлөөт бөхийн оюутны УАШТ өнөөдөр эхэлнэ | ||
Үзсэн: 944 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.