
Монголын допингийн үндэсний төвөөс өнгөрсөн оны арванхоёрдугаар сард болсон барилдааны үеэр нэр бүхий 31 бөхөөс допингийн шинжилгээ авахад таваас нь хориотой эмийн бэлдмэл илэрсэн.
Тодруулбал улсын гарьд Ө.Бат-Орших, начин Э.Даш, аймгийн арслан Б.Номиндалай, сумын заан С.Майнбаяр нар допингийн шинжилгээний “Б” сорьцод хамрагдаагүй. Ингэснээр тэд хариугаа хүлээн зөвшөөрсөн болж таарч байгаа юм. Учир нь энэ бол олон улсад мөрддөг дүрэм.
Харин “А” сорьцын хариугаа хүлээн зөвшөөрөхгүй байгаа ганц бөх нь улсын заан Б.Пүрэвсайхан хэмээн эх сурвалж мэдэгдэв.
Түүний “Б” сорьцын хариу болон сар шинийн барилдааны үеэр авсан допингийн шинжилгээний хариу нэлээн удахаар болжээ. Учир нь БНСУ-д саяхан “Пёнчан-2018” өвлийн олимп, паралимпийн наадамд өрсөлдсөн тамирчдын допингийн шинжилгээний дараа манай бөхийнх орох гэнэ.
Б.Пүрэвсайхан “А” сорьцын шинжилгээгээ явуулжээ | ||
Үзсэн: 3547 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.