Шууд Chart

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан тойргийнхоо иргэд сонгогчидтой уулзалт хийлээ

2018-03-26 09:38:28

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан (2018.03.25) УИХ-д сонгогдсон тойрог болох нийслэлийн Хан-Уул дүүргийн 9, 10, 14, 16 дугаар хорооны иргэдтэй уулзалт хийлээ.

Уулзалтад нийт хоёр мянга гаруй гаруй иргэд хүрэлцэн ирж, УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалангийн хийсэн ажил, санаачилсан хууль, тогтоомжуудтай танилцаж, тойрогтоо хийх бүтээн байгуулалтын талаар санал бодлоо хуваалцсан юм.

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан уулзалтыг нээж хэлсэн үгэндээ, Хан-Уул дүүргийн 10-р хороо буюу Морингийн даваан дээр байрлах ус цэвэрлэх байгууламжийн шинэчлэлийн ажлыг гүйцэтгэх, ашиглалтын шаардлагаас гарсан нисэхийн 34, 35 дугаар байруудыг нурааж, дахин төлөвлөлтөд оруулж, иргэдийг аюулгүй амьдрах нөхцөлөөр хангах, тус дүүргийн 9-р хороонд тавигдах шинэ авто замын ажил, 150 ортой амбулатори эмнэлэг болон сургууль, цэцэрлэгийн хүрэлцээг хангахын тулд шинэ барилга, өргөтгөл барихаар төлөвлөж байгаа талаар онцлон хэллээ. Мөн ахмадууддаа хөгжлийн төв барих асуудлыг ч шийдвэрлэхээр ажиллаж байгаа гэлээ.

Б.Энх-Амгалан УИХ-ын гишүүнээр сонгогдсоноосоо хойш Батлан хамгаалахын тухай, Хилийн тухай, Төрийн болон албаны нууцын тухай, Дотоодын цэргийн тухай, Гамшгийн тухай, Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулиудын ажлын хэсэгт орж ажилласан байна.


УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан тойргийнхоо иргэд сонгогчидтой уулзалт хийлээ  
Үзсэн: 1530 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй