Шууд Chart

Х.Цагаанбаатар тамирчдад хичээл заав

2018-03-29 11:04:45

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газарт өчигдөр шигшээ багийн дасгалжуулагч, тамирчдад хүргэдэг сургалт зохион байгуулагдлаа.

Долоо хоног бүрийн лхагва гарагт болдог энэ удаагийн сургалтыг жүдо бөхийн ДАШТ-ий алт, хүрэл медальт, Афины олимпийн надамын хүрэл медальт, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар удирдан явууллаа. Тэрбээр “Биднийг ямар ирээдүй хүлээж байгаа, тэд хэрхэн бэлтгэгдэж байгаа” гэсэн нэртэй хичээл байв.

Сургалтад Үндэсний шигшээ багийн 19 төрөлд бэлтгэл сургуулилт удирдаж явуулж буй дасгалжуулагч, тив, дэлхийн тэмцээн уралдаанд эх орныхоо нэрийг өндөр гаруй буй тамирчид хамрагджээ.

Долоо хоногийн лхагва гараг бүрт дасгалжуулагч, тамирчдад хүргэдэг энэхүү сургалт уламжлал болон тогтсон бөгөөд тамирчид сэтгэл зүйн болоод допингийн төрөлд багтсан эм бэлдмэлийн талаарх мэдээлэл зэрэг олон талын мэдээлллийг авдаг болсон юм.

 



Нийтэлсэн: У.Баярсайхан

Х.Цагаанбаатар тамирчдад хичээл заав  
Үзсэн: 1319 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй