Шууд Chart

Жүдочдын чансааны хамгийн өндөр оноог Д.Сумъяа эзэмшиж байна

2018-03-30 11:47:12

IJF буюу Олон улсын жүдо бөхийн холбооноос жүдочдын чансааны хамгийн өндөр оноог олимп, дэлхийн медальт Д.Сумъяа эзэмшиж байна. 

Олон улсын жүдо бөхийн холбооноос цуврал тэмцээн бүрийн дараа чансааг тогтмол шинэчлэн гаргадаг. Энэхүү чансаагаар тэмцээн бүрийн сугалаа болон олимпод оролцох эрх баталгааждаг байгаа.

Гуравдугаар сарын 26-ны чансаагаар эмэгтэйчүүдийн 57кг-д Д.Сумъяа 7237 оноогоор дэлхийн жүдочдын оноонд босго тогтоолоо. М.Уранцэцэг 5970 оноогоор өрсөлдөгч нараасаа мөн л хол тэргүүлж байгаа. 

Эрэгтэйчүүдийн чансааг Соичи Хашимото 6650 оноотойгоор тэргүүлж байна. 

Эрэгтэй, эмэгтэй тус бүр 14 жингийн тэргүүлэгчдийн оноог сонирхуулбал:

Эмэгтэй

  • 48кг Мөнхбатын Уранцэцэг 5970 оноо
  • 52кг Эрика Миранда 5340 оноо
  • 57кг Доржсүрэнгийн Сумъяа 7237 оноо
  • 63кг Тина Трстеняк Словен 5375 оноо
  • 70кг Мария Портело Бразил 5271
  • -78 Гуусье Стийнхаус Голланд 5500 оноо
  • 78 Ким Мин Жон 5420 оноо

Эрэгтэй 

  • 60кг  Рюжи Нагаяама Япон 5080 оноо
  • 66кг Хифиму Абэ Япон 5000 оноо
  • 73кг Соичи Хашимото Япон 6650 оноо
  • 81кг Хасан Халмурзаев ОХУ 4850 оноо
  • 90кг Александр Куколж Серб 5011 оноо
  • -100кг Варлам Липерталиани Гүрж 5800 оноо
  • 100 Давид Моура Бразил 5565 оноо

 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Жүдочдын чансааны хамгийн өндөр оноог Д.Сумъяа эзэмшиж байна  
Үзсэн: 1146 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй