Шууд Chart

‎Түрүү бөх нэг сая, үзүүр бөх 800 мянган төгрөгийн бай хүртэв

2018-04-02 09:41:21

Өмнөговь аймгийн "Говийн хүчтэн" дэвжээний ээлжит барилдаан өчигдөр "Мон Алтиус" дээд сургуулийн зааланд боллоо. Барилдаанд өнөө цагт Өмнөговийн бөхчүүдээ магнайлан барилдаж буй улсын начин Б.Сумъяа, Ц.Одбаяр нарын тэргүүтэй 32 бөх хүч үзсэн юм.

Ийнхүү Хүрмэн сумын харьяат, Онцгой байдлын газар, "Таван толгой" ХК-ийн бөх, аймгийн хурц арслан Шоовдорын Дарханбат тав даван түрүүлж, Булган сумын харьяат "Алдар" спорт хороо, Зэвсэгт хүчний 353-р ангийн бөх, улсын начин Баатарын Сумъяа үзүүрлэлээ.

Их шөвөгт Ханхонгор сумын харьяат "Алдар" спорт хороо, ЗХ-ний 350-р анги, "Ажнай" корпорацийн бөх, улсын начин Цэдэнбазарын Одбаяр, Ноён сумын харьяат "Хилчин" спорт хороо, ХЦ-ийн 0208-р анги, "Апу" ХК-ийн бөх, аймгийн арслан Ё.Эрдэнэбатын хүү, аймгийн арслан Нямаа нар шалгарлаа.

Гурвын даваа
1. У.н Б.Сумъяа- а.н Б.Оргио
2. У.н Ц.Одбаяр- а.з Ц.Анхбаяр
3. А.х.а Ш.Дарханбат- а.н Л.Отгончулуун
4. А.х.а Б.Мижидсүрэн- а.а Э.Нямаа

Дөрвийн даваа
1. У.н Б.Сумъяа- а.а Э.Нямаа
2. У.н Ц.Одбаяр- а.х.а Ш.Дарханбат

Тавын даваа
1. У.н Б.Сумъяа- а.х.а Ш.Дарханбат

Энэхүү барилдаан Хүрмэн сумын нэрэмжит болон зохион байгуулагдсан бөгөөд түрүү бөх нэг сая, үзүүр бөх 800, их шөвөгт шалгарсан бөхчүүд тус бүр 500 мянган төгрөгийн бай гардсан юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

‎Түрүү бөх нэг сая, үзүүр бөх 800 мянган төгрөгийн бай хүртэв  
Үзсэн: 2153 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй