Шууд Chart

Г.Отгонжаргал эзэн орны тамирчинг ялж, алтан медалийн эзэн боллоо

2018-04-02 11:12:02

АНУ-ын Нью-Йорк хотын Манхаттен дүүргийн “Нью-Йорк Атлетик” клубт чөлөөт бөх, сонгомол бөхийн Билл Фарреллын нэрэмжит олон улсын уламжлалт тэмцээн өнгөрөгч амралтын өдрүүдэд боллоо.

Тус тэмцээнд Монгол, АНУ, Канад, Казахстан, Молдав, ОХУ, БНСУ зэрэг 14 орны бөх зодоглов.

Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 55 кг-ын жинд барилдсан Г.Отгонжаргал алтан медалийн эзэн боллоо.

Тэрбээр эзэн орны тамирчин Саманта Клингелийг 12:2-оор, Ронна Хитоныг 10:0 онооны харьцаагаар хожиж, түрүүлсэн юм.

Үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин Г.Отгонжаргал 2017 онд цэргийн дэлхийн аварга болж, Испанийн Гранпри тэмцээнээс хүрэл медаль, “Монголиа Опен” олон улсын тэмцээнд тэмцээнээс алтан медаль хүртсэн билээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Г.Отгонжаргал эзэн орны тамирчинг ялж, алтан медалийн эзэн боллоо   
Үзсэн: 897 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй