Шууд Chart

Японы шигшээ баг бүрэлдэхүүнээ зарлажээ

2018-04-03 12:34:13

Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн “Дэлхийн цом”-ын тэмцээн дөрөвдүгээр сарын 7-8-нд АНУ-ын Айова хотод болно.

Уг тэмцээний “А” хэсэгт өрсөлдөхөөр болсон Японы шигшээ баг Айовад зодоглох бүрэлдэхүүнээ зарлажээ.

Наран улсын бөхчүүд тус тэмцээнд таван удаа хүрэл медаль хүртэж байсан бөгөөд дөрвөн жилийн дараа “Дэлхийн цом”-д зодоглохоор болсон юм.

Японы шигшээ багийн бүрэлдэхүүнд өнгөрсөн жилийн дэлхийн аварга Юки Такахаши, 2014 оны ДАШТ-ий мөнгөн медальт Сосүке Такатани, 23 хүртэлх насны дэлхийн аварга Риния Накамүра тэргүүтэй 17 бөх багтсан талаар МЧБХ-оос мэдээллээ.

Японы шигшээ баг
57 кг: Юки Такахаши 
61 кг: Риния Накамүра, Казуя Коянаги 
65 кг: Даичи Такатани, Такүто Отогүро 
70 кг: Кейсүке Отогүро, Кирин Киношита 
74 кг: Кен Хосака, Юхи Фүжинами
79 кг: Сосүке Такатани 
86 кг: Шота Шираи, Масао Мацүсака
92 кг: Такаши Ишигүро 
97 кг: Такеши Ямагүчи, Таира Сонода 
125 кг: Нобүёши Аракида, Таики Ямамото

Нийтэлсэн: У.Баярсайхан

Японы шигшээ баг бүрэлдэхүүнээ зарлажээ  
Үзсэн: 1453 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй