Шууд Chart

Т.Баатарцогт П.Пинигиний нэрэмжит тэмцээнээс хүрэл медаль хүртэв

2018-04-03 13:32:10

“Монраель-1976” олимпийн наадмын аварга, дэлхийн гурван удаагийн аварга, Якутын нэрт бөх Павел Пинигиний 65 насны ойд зориулсан чөлөөт бөхийн өсвөр үеийн олон улсын тэмцээн (2001-2003, 2004-2005 он) гуравдугаар сарын 28-наас дөрөвдүгээр сарын 1-нд ОХУ-ын Сахагийн “Триумф” спортын ордонд боллоо.

Тэмцээнд Монгол, Казахстан, БНСУ, ОХУ-ын бүгд найрамдах улс, муж, хотуудын нийт 35 байгууллагын 600 гаруй тамирчин өрсөлдөв.

Манай улсаас “Арслан” клубийн 2001-2003, 2004-2005 оны 10 өсвөрийн тамирчин дасгалжуулагч Ч.Пүрэвбаяр, олон улсын шүүгч Л.Ганзориг нарын хамт оролцсноос 2004-2005 оны 60 кг-ын жинд Тайванбаатарын Баатарцогт хүрэл медаль хүртлээ.

Түүнчлэн 38 кг-д барилдсан А.Эрдэнэмөнх техниктэй бөхийн шагналын эзэн болов.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Т.Баатарцогт П.Пинигиний нэрэмжит тэмцээнээс хүрэл медаль хүртэв  
Үзсэн: 932 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй