
Монголын чөлөөт бөхийн холбооноос энэ жилийн залуучуудын УАШТ-ийг энэ сарын 6-8-нд зохион байгуулахаар болжээ. Уг тэмцээнийг Монгол Улсын заан, ОУХМ Р.Гансүхийн нэрэмжит болгон зарласан байна.
Тэмцээн Төв аймгийн Зуунмод суманд болно. Оролцогчид 1998 оны нэгдүгээр сарын 1-нээс 2000 оны арванхоёрдугаар сарын 31-ны хооронд төрсөн Монгол Улсын иргэн байх, 2001 онд төрсөн тамирчин оролцох тохиолдолд эмчийн дүгнэлт, эцэг эхийн зөвшөөрлийг бичгээр авчрах зэрэг шаардлагыг биелүүлсэн байх ёстой аж.
Мөн нэг багаас эрэгтэй, эмэгтэй тус бүр 10 тамирчин оролцох боломжтой юм байна.
Залуучуудын УАШТ-ийг Монгол Улсын заан, ОУХМ Р.Гансүхийн нэрэмжит болгоно | ||
Үзсэн: 970 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.