Шууд Chart

Ардчилсан хувьсгал ялсны 28 жилийн ойд зориулсан барилдаан бямба гарагт болно

2018-04-05 11:03:34

Монгол Улсад Ардчилсан хувьсгал ялсны  28 жилийн ойд зориулсан улс, аймгийн цолтой хүчит 256 бөхийн барилдаан энэ бямба гарагт Монгол бөхийн өргөөнд болно.

Түрүүлсэн бөх тав, үзүүрлэсэнийг нь гурав, их шөвөгт шалгарсан бөхийг нэг сая төгрөгөөр байлах уг барилдаанд өнөө цагийн шилдгүүд өрсөлдөх юм.

Иймд бөхчүүдийг өнөөдөр, маргааш 10:00-17:00 цагийн хооронд бүртгэж байна.

Сонирхуулахад өнгөрсөн жилийн уг барилдаанд улсын харцага Ш.Уламбаяр, А.Цацабшир, Н.Батзаяа, Т.Баасанхүү, Б.Бат-Өлзий, Х.Гантулга, Д.Бат-Эрдэнэ тэргүүтэй 256 бөх зодоглосноос улсын харцага Т.Баасанхүү түрүүлж, аймгийн хурц арслан Ш.Мөнгөнбаатар үзүүрлэсэн билээ.

 Их шөвөгт улсын харцага А.Цацабшир, улсын начин Л.Лха-Очир шалгарсан юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Ардчилсан хувьсгал ялсны 28 жилийн ойд зориулсан барилдаан бямба гарагт болно  
Үзсэн: 1255 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй