Шууд Chart

“Дэлхийн цом”-ын тэмцээн энэ сарын 7-8-нд болно

2018-04-05 11:36:40

АНУ-ын Аойвад чөлөөт бөхийн эрэгтэй багийн “Дэлхийн цом”-ын тэмцээн энэ сарын 7-8-нд болно.  

Тэмцээнд оролцох байсан Иран, Оросын шигшээ баг тодорхой шалтгааны улмаас оролцохгүй болсон тул Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос Энэтхэг, Монголын шигшээ багийг урьсан билээ.

Тэмцээний А хэсэгт АНУ, Гүрж, Япон, Энэтхэгийн баг өрсөлдөх бол В хэсэгт манай баг Куба, Казахстан, Азербайжан улсын багтай таарсан юм.

Монголын шигшээ багт 57 кг-ын жинд гавьяат тамирчин Э.Бэхбаяр, 61 кг-д ОУХМ Т.Түвшинтулга, 65 кг-д Б.Батмагнай, 70 кг-д С.Ганбаяр, 74 кг-д гавьяат тамирчин Г.Мандахнаран, 79 кг-д ОУХМ Г.Идэрхүү, 86 кг-д О.Үйтүмэн, 92 кг-д Л.Төртогтох, 97 кг-д Ө.Батзул, 125 кг-д Н.Золбоо нар барилдана. Манай эрэгтэй бөхчүүд Дэлхийн цомын тэмцээнд 10 дахь удаагаа оролцох бөгөөд 1975, 1987 онд мөнгө, 1981 онд хүрэл медаль хүртэж, 1986, 2002 онд дөрөв, 2014 онд тав, 2015, 2016, 2017 онд зургаадугаар байрт шалгарч байв.

Дэлхийн Цомын тэмцээний хуваарь

4-р сарын 7
21.00 АНУ – Энэтхэг (Mat A) // Монгол – Казахстан (Mat B)
22.15 Япон - Гүрж (Mat A) // Азербайжан - Куба (Mat B)
01.00 Нээлтийн ажиллагаа
01.30 АНУ – Япон (Mat A)
03.30 Монгол - Куба (Mat B)
04.45 Энэтхэг - Гүрж (Mat A) // Азербайжан - Казахстан (Mat B)

4-р сарын 8
21.00 АНУ - Гүрж (Mat A) // Монгол – Азербайжан (Mat B)
22.15 Энэтхэг – Япон (Mat A) // Казахстан – Куба (Mat B)
23.30 5-р байрны төлөө барилдаан (Mat A) // 7-р байрны төлөө барилдаан (Mat B)
01.15 Хүрэл медалийн төлөө барилдаан (Mat A)
03.00 Алтан медалийн төлөө барилдаан (Mat A)

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Дэлхийн цом”-ын тэмцээн энэ сарын 7-8-нд болно  
Үзсэн: 1326 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [150.129.140.xxx] 2018-04-05 16:53
яаж үзэх?

Бидэнтэй нэгдээрэй