Шууд Chart

Сүмогийн дэвжээн дээр ёс бус үйлдэл тохиолджээ

2018-04-05 15:04:17

Японы мэргэжлийн сүмо бөхийн хаврын үзүүлэх тоглолтууд хотуудад үргэлжлэн явагдаж байгаа бөгөөд энэ үеэр дохё буюу дэвжээн дээр ёс бус үйлдэл өчигдөр тохиолджээ.

Мэргэжлийн сүмогийн жүнгё ёслолын нээлтийн үеэр үг хэлж байсан Мазүрү хотын захирагч дэвжээн дээр ухаан алджээ. Энэ жил 67 настай хотын захирагчийг унах үед үзэгчийн суудлаас нэгэн эмч мэргэжилтэй бүсгүй сандран дэвжээн дээр гарч хиймэл амьсгал хийсэн байна. Тухайн үед танхимд цугласан олон гайхах зуур гурван ч эмэгтэй анхны тусламж үзүүлэхээр дэвжээн дээр гарсан ч тэднийг дэвжээнээс буухыг шаарджээ. Ухаан алдсан хотын захирагч эмнэлэгт хүргэгдэн ухаан орж, биеийн байдал нь сайжирчээ.

Харин сүмогийн дэвжээн дээр эмэгтэй хүн гарч болохгүй гэсэн хатуу ёс жаяг байдаг. Тиймээс энэхүү явдлаас болж Япон даяар олон асуулт урган гарч, шуугиан дэгдэж байна. Иргэд ч өөр өөрсдийн гэсэн үзэл бодлоо илэрхийлж, олон нийтийн телевизээр нь мэдээ мэдээлэл цацагдаж байгаа аж.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Сүмогийн дэвжээн дээр ёс бус үйлдэл тохиолджээ  
Үзсэн: 1712 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй