
Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулдаг ээлжит гран при тэмцээн маргааш Туркийн Анталья хотод эхэлнэ.
Энэ жилийн тэмцээнд 52 орны эрэгтэй, эмэгтэй 344 жүдоч оролцох юм. Тэдний дунд Герман, Серб, Азарбайжан, Иран, БНСУ-аас олимп, дэлхийн медальтай шилдэг жүдочид багтжээ.
Тус тэмцээнд Монгол Улсаас “Чингис хаан” одонт, Хөдөлмөрийн баатар, гавъяат тамирчин Н.Түвшинбаяр тэргүүтэй жүдочид өрсөлдөх юм.
Н.Түвшинбаяр өнгөрсөн оны ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэнээс хойш олон улсын тэмцээнд оролцоогүй билээ.
Тэмцээний 60 кг-д гавьяат тамирчин, ДАШТ-ий мөнгөн медальт Д.Амартүвшин, ОУХМ Ж.Амарболд, 66 кг-д Г.Хэрлэн, 73 кг-д Ц.Цогтбаатар, Н.Хадбаатар, 90 кг-д Г.Алтанбагана, 100 кг-д Л.Отгонбаатар, +100 кг-д Н.Түвшинбаяр нар барилдана.
Тэмцээн энэ ням гарагт өндөрлөнө.
Жүдочид Туркийн татамид хүч үзнэ | ||
Үзсэн: 1062 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.