Шууд Chart

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Мексик улсын элчин сайдыг хүлээн авч уулзлаа

2018-04-07 09:02:20

Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол, Мексикийн парламентын бүлгийн дарга Б.Пүрэвдорж (2018.05.06) Мексикийн нэгдсэн улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд, ноён Бруно Фигуэроа Фишерийг хүлээн авч уулзлаа.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж манай улсын төрийн тэргүүнд Итгэмжлэх жуух бичгээ барьж, Мексикийн төр, ард түмнийг Монгол Улсад төлөөлөх болсонд нь баяр хүргээд, хоёр орны хамтын ажиллагааг бэхжүүлэн хөгжүүлэхэд таны туршлага, мэдлэг чадвар онцгой хувь нэмэр болно гэдэгт итгэж байна гэлээ. Тэрбээр Монгол Улс Мексикийн нэгдсэн улстай 1975 онд дипломат харилцаа тогтоосон бөгөөд энэ хугацаанд хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагаа идэвхжин хөгжиж, боловсрол,соёл,  урлаг, биеийн тамир, спорт, гамшгийн эрсдэлийг бууруулах зэрэг салбарт тодорхой ахиц дэвшил гарч байгааг онцлон тэмдэглээд, цаашид парламент хоорондын харилцааг хөгжүүлэхэд анхаарч ажиллахыг Элчин сайдаас хүслээ.

Ноён Бруно Фигуэроа Фишер манай улсад энэ жил парламентын дээд, доод танхимын сонгууль болж, шинэ парламент ирэх есдүгээр сараас албан ёсоор үйл ажиллагаагаа эхэлнэ. Тиймээс шинэ парламентад байгуулагдах Мексик, Монголын бүлэг болон Монгол Улсын Их Хурал дахь Монгол, Мексикийн парламентын бүлгийг хамтран ажиллах, цаашлаад хоёр орны хамтын ажиллагааг бүхий л салбарт бэхжүүлэн хөгжүүлэхийг зорьж байгаа илэрхийллээ.


УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Мексик улсын элчин сайдыг хүлээн авч уулзлаа  
Үзсэн: 1784 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй