
Ардчилсан нам байгуулагдсаны 28 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдартай цолтой 224 бөхийн барилдаан Бөхийн өргөөнд боллоо.
Үүнийг Монголын Үндэсний бөхийн холбооны шинээр сонгогдсон удирдлагууд зохион байгуулав. Энэхүү түүхт ойн барилдааны үеэр дархан аварга Х.Баянмөнхийн “Монгол бөхийн ов мэх ...” гурван боть номын нээлт болсон юм.
Хүчит бөхийн барилдаанд Увс аймгийн Давст сумын харьяат, улсын арслан П.Бүрэнтөгс түрүүлж, Архангай аймгийн Хашаат сумын харьяат, улсын аварга Ч.Санжаадамба үзүүрлэв. Мөн П.Бүрэнтөгсийн 30 насны төрсөн өдөр тохиожээ.
Их шөвөгт улсын заан Н.Жаргалбаяр, аймгийн арслан Б.Даваа-Очир нар шалгарав.
Барилдааны түрүү бөхийг тав, үзүүрт үлдсэн бөхийг гурав, их шөвөгт шалгарсан бөхийн тус бүр нэг сая төгрөгөөр байлав.
Монгол Улсын арслан П.Бүрэнтөгс төрсөн өдрөөрөө түрүүллээ | ||
Үзсэн: 1143 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.