Шууд Chart

Дархан аварга Жигжидийн Мөнхбат бурханы оронд заларчээ

2018-04-09 17:53:14

Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, дархан аварга Жигжидийн Мөнхбат бурханы оронд заларчээ.

Тэрбээр Төв аймгийн Эрдэнэсант суманд 1941 оны зургадугаар сарын 1-нд төрсөн билээ.

Үндэсний болон чөлөөт бөхийн ноён оргил болсон тэрээр Герман Улсын Мехико хотод 1968 онд болсон зуны олимпийн наадмаас 87 кг-ын жинд хүч үзэж, мөнгө, 1967 онд Энэтхэгийн Шинэ Дели хотод болсон ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж байв.

Үүгээрээ тэрээр Монгол Улсын чөлөөт бөхийн тамирчдаас олимп, ДАШТ-ий анхны медалийг эх орондоо авчирсан юм.

Үндэсний их баяр наадамд зургаан удаа (1963, 1964, 1965, 1966, 1967, 1974) түрүүлсэн. Тодруулбал 1963 онд Монгол Улсын арслан У.Мижиддоржийг орхин түрүүлж, улсын арслан цол, 1964, 1965 онд улсын аварга Ч.Бээжин, дархан аварга Р.Баянмөнх нарыг арслан заан цолтой байхад нь орхин түрүүлж, улсын аварга цол хүртсэн юм.

1966, 1967 онд дархан аварга, гавьяат жүжигчин Д.Дамдин, дархан аварга Х.Баянмөнх нарыг, 1974 онд дархан аварга Х.Баянмөнхийг дахин орхин сүүлчийн удаа түрүүлсэн билээ.

Цагаан сарын анхны барилдаан 1963 онд болоход мөн түрүүлсэн. Түүнээс хойш уг барилдаанд зургаан удаа түрүүлж бүх бөхчүүдээс гуравдугаарт орох амжилт үзүүлэв. Түүний өмнө дархан аварга Б.Бат-Эрдэнэ, Х.Баянмөнх нар зогсдог билээ.

Улсын их баяр наадамд нийт 23 удаа шөвгөрч мөн л гуравдугаарт орох амжилт үзүүлсэн түүхтэй.

Хамгийн сүүлд 1994 онд 53 насандаа зургаан даван шөвгөрч, улсын заан Р.Гансүхэд өвдөг шороодсон юм.























Нийтэлсэн: У.Баярсайхан

Дархан аварга Жигжидийн Мөнхбат бурханы оронд заларчээ   
Үзсэн: 2718 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [202.179.3.xxx] 2018-04-09 20:16
Эмгэнэл илэрхийлье ум сайн амгалан болтугай

Бидэнтэй нэгдээрэй