Шууд Chart

Тойргийн барилдаанд их аварга М.Даваажаргал оролцож байна

2018-04-11 09:29:02

Мэргэжлийн сүмо бөхийн хаврын тойргийн барилдаан хотуудад үргэлжлэн явагдаж байна. Тойргийн барилдаанд бөхчүүд идэвхтэй хамрагдаад эхэлжээ. Өнгөрөгч гуравдугаар сарын башёг бэртлийн улмаас өнжсөн их аварга Хакүхо М.Даваажаргал бэлтгэлдээ гарсан байна. Тэрбээр тойргийн барилдаанд оролцож байгаагаас гадна уламжлалт арга хэмжээнд аварга Какүрюү М.Анандын хамт оролцсоор байгаа юм.

Намрын башёгийн дээд зиндаанд хүчтэй өрсөлдөөнийг харуулж, аварга, арслангуудыг ялж шуугиантайгаар гарч ирсэн Ичиножёо Алтанхуягийн Ичинноров 25 нас хүрлээ. Түүний төрсөн өдөр өнгөрөгч ням гарагт болсон бөгөөд Хакүхо түүнд баярын мэндчилгээ хүргэсэн нь олон хүний талархлыг хүлээжээ. Мөн Япончуудын бахархал болсон энэ цагийн хүчтэнүүдийн нэг озэки Гоэйдо өнгөрөгч долоо хоногт мөн 32 нас хүрчээ.

2014 оны зун, 2014 оны есдүгээр сард Японы хэвлэл мэдээллийн тэргүүн нүүрэнд заларсан бөх бол Ичиножёо юм. Тэрбээр аварга, арслан өндөр цолтой бөхчүүдийг ялж, тэргүүн байрын төлөө хүчтэй өрсөлдөөнийг үзүүлж байсан. Тухайн үед Ичиножёо ёкозүна Какүрюү М.Ананд, озэки Кисэносато, Гоэйдо нарыг давж, 13 даваатайгаар башёг өндөрлүүлж байсан нь сүмогийн түүхэнд шинэ үзэгдлийг авчирч байсан удаатай.

Тэр цагаас хойш түүнийг “Монголын дараагийн аварга” хэмээн өргөмжилсөн. Гэхдээ Ичиножёо үлэмж их жингийнхээ ачаар тийм ч сайн явж чадаагүй юм. Сүүлийн жилүүдэд түүний барилдааны эрч буурч жюүрёод хүртэл унах аюултай байсан. Өдгөө 215 кг жинтэй Ичиножёо А.Ичинноровийн амжилт 2017 оны сүүлээс эрс сайжирсан юм. Өнгөрөгч нэгдүгээр болон гуравдугаар сарын башёг 9-10 даваатайгаар амжилттай дуусгасан.

Одоогоос дөрвөн жилийн өмнө буюу 21 насандаа сүмогийн холбооны дэргэдэх шинэ бөхчүүдийн сургалтын төвийг төгсч, гэрчилгээгээ гардан авч дээд зиндаанд шуугиан тарьж байсан Ичинжёо А.Ичинноровыг 68 дахь аварга Асашёорү Д.Дагвадорж “Дээд зиндаанд шуугиан тарьж буй энэ залуу их хол явна шүү. Дараагийн аварга болно шүү” хэмээн тодорхойлж байсан юм.

Ичиножёо өнгөрөгч гуравдугаар сарын башёд есөн даваа, зургаан унаатайгаар өндөрлүүлсэн билээ.  

Нийтэлсэн: У.Баярсайхан

Тойргийн барилдаанд их аварга М.Даваажаргал оролцож байна  
Үзсэн: 2812 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [202.179.25.xxx] 2018-04-11 17:55
Avarga unuudur nutagtaa irj baigaa hunii muud durtai gej zarim humuus doromjlohoo l urital bolgoh yum
Зочин [64.119.22.xxx] 2018-04-11 16:15
Ямар юм бодож ийм мэдээ нийтэлснийг ойлгох ухаан хайрлаач
Зочин [103.9.90.xxx] 2018-04-11 15:09
21/103/ -ээ өнөөдөр ирнэ гээд энэ нүүр дээр зурагтайг аа том мэдээ байна шүү дээ.Энэ Zaluu Com тэнгэр газар шиг эсрэг тэсрэг мэдээ гаргах юм аа.
Зочин [112.72.15.xxx] 2018-04-11 15:06
Энэ мэдээг бичсэн сэтгүүлч аль нутгийн ямар амьтны үр бол доо. Хүний зовлонгоор ингэж мэдээ бичиж байдаг. Дүүрчихсэн ......... үр юм даа.
Ёндоо [103.9.90.xxx] 2018-04-11 14:57
Сумогийн дэг жаяг тийм хатуу харгис юм болов уу? Энэ мэдээлэл нь хуучин мэдээг хуулбарлан өнөөдрөөр огноолсон ч байж мэднэ.
21 [103.87.255.xxx] 2018-04-11 14:09
ААВ НЬ ҮХЧИХЭЭД БАЙХАД ГЭРТЭЭ ИРДЭГГҮЙ ТЭНЭГ ЗАЛУУ БАЙНА. МУУ ХҮҮ ЮМ АА
Зочин [103.9.90.xxx] 2018-04-11 15:02
Тэнэг залуу ч биш, Муу хүү ч биш гэдгийг Монгол, Япон хүн бүхэн, дэлхий мэдэхийн дээдээр мэднэ.Өөр л учир жанцан байгаа. Дээрх мэдээлэл худал, хуурамч , хуучин мэдээлэл ч байж магадгүй.

Бидэнтэй нэгдээрэй