Шууд Chart

М.Даваажаргал эх орондоо ирлээ

2018-04-12 09:06:33

Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал өчигдөр эх орондоо ирлээ.

Түүний аав Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, чөлөөт бөхийн олимпийн наадмын мөнгө, ДАШТ-ний хүрэл медальт, үндэсний баяр наадамд зургаан удаа түрүүлсэн Төв аймгийн Эрдэнэсант сумын харьяат даяар дуурсагдах далай даян дархан аварга Жигжидийн Мөнхбат бөгөөд хэдхэн хоногийн өмнө 77 насандаа бурхны оронд заларсан.

Иймд Хакүхо тойргийн барилдаанаас түр чөлөө авч эх орондоо ирээд байгаа юм. Тэрбээр “Хоёр жилийн дараа болох Токиогийн зуны олимпийн нээлтийн ажиллагаан дээр дохёнд гарах ёслол хийж, аавдаа харуулах мөрөөдөлтэй байсан юм. Токиогийн наадмыг хамт үзнэ гэж бодож байлаа. Маш их харамсаж байна” гэж сэтгүүлчдэд хэлжээ.

Хакүхо М.Даваажаргал анх сүмогийн багштайгаа уулзахдаа хэлсэн үг нь “Аавынхаа амжилтыг эвдэнэ” гэсэн нь түүний багшийн сэтгэлийг татаж, Монгол руу буцах гэж байсан хүүг сүмод авч үлдсэн түүхтэй гэдэг.

Монгол хүн тэр дундаа чөлөөт бөхийн тамирчид олимпоос анхны медаль хүртсэний түүхт 50 жилийн энэ онд тохиож байна.

Тодруулбал “Мехико-1968” зуны олимпийн наадмаас Ж.Мөнхбат аварга мөнгөн медаль хүртэж байсан бөгөөд энэхүү наадмаас ардын багш, гавьяат тамирчин Ч.Дамдиншарав, ардын багш, Гавьяат тамирчин Д.Сэрээтэр, гавьяат тамирчин Т.Артаг нар хүрэл медалийн эзэд болж, түүхэн амжилтын эзэд болж байв.

Мөн Хакүхо 2016 онд аав, ээжийнхээ алтан хуримыг Японы нийслэл Токио хотноо хийж байлаа. Аавыгаа үргэлж баярлуулах гэсэн аварга хүүгийн сэтгэл ийм ажгуу.

Нийтэлсэн: У.Баярсайхан

М.Даваажаргал эх орондоо ирлээ  
Үзсэн: 6201 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
ц [202.72.245.xxx] 2018-04-13 08:04
77 нас гэдэг чинь Бурханы код ,сайн төрөл олно гэсэн үг
Зочин [202.21.118.xxx] 2018-04-12 12:37
japan hun
мама [27.123.214.xxx] 2018-04-12 12:29
хүн толгойгийг нь түшэх түшэхгүй гэж байдаг насаараа хажууд нь байчихаад яг өнгөрхөд нь байхгүй тохиолдол бна холоос ирээд түшиж тулахч бна шүү хүмүүсээ
Сайн хүү [202.179.27.xxx] 2018-04-12 12:18
Агуу аавын агуу хүү дээ. Юманд удам гэж байдаг юм аа хүмүүс ээ. Их удаан эмчлүүлсэн. Сайн хүүгийн буянаар их удаан явлаа аварга минь, Сайн төрлийг олоорой. Ум ма ни бад мэ хум. Мэдээж хайртай хүнээ алдах хэцүү байгаа. Хүн л юм чинь. Бүү элдэвээр хэл
Зочин [64.119.19.xxx] 2018-04-12 11:46
Сайхан аврагаа ...сайхан ч хүүтэй буянтай Ард түмнээрээ хүрээлүүлж Биднийгээ баясгаж явсан Монгол хүн Ийм үед бурхан болооч нартаа буян хураахаас Муу үг хэлдэггүй ёсзүйтэй .!!!
Зочин [203.91.118.xxx] 2018-04-12 11:41
монголчууд минь ямар бүдүүлэг,ухамсаргүй бол оо вэ...тэр нарийн дэг журамтай спорттой улс орноос ирж байхад ямар манайх шиг хууль,дүрмээ баримтладаггүй улс биш...наад зэрлэг бүдүүлэг хөдөөний заваан сагсуу онгироо зангаа засаач... 21 дүгээр зуун гарчихаад байна...
Зочин [122.201.26.xxx] 2018-04-12 11:37
хөгифйн новш вэ өнгөрөөд бараг хоёр хонож байхад чөлөө аваад иржээ гэнэ үү новш бнадаа энэ ийм хүн монгол байдгийнмуу пиздаа
Aav [103.229.120.xxx] 2018-04-12 11:31
Aaviigaa Tokiogiin Ezen Khaanii emnelegt uvchiniig ni medsen tsagaas ehlen emchluulseer baigaad harin Avraga nutagtaa irj olontoigoo uulzaad, ger bul, hamaatan sadan, olon tumenteigee uulzaj toiruulj baigaad Burkhani orond zalarch baigaa ni Saikhan Kkhuugiin buyan bish uu! Hakuho Aav,Eejiinhee, ah Duu nariinhaa, Ekh orniikhoo tuluu chadah buhnee hiij baigaa buyantai Khuud ataarhaad yund ni ch hurehgui Humuusee!
Зочин [202.72.244.xxx] 2018-04-12 11:26
Аав нь євчнєєр нас бараагїй. Та нар хїний амьдарлыг мэдэхгїй. Мєеє аврага хїний їгээр явдаг хїн биш. Тэр єєрийнхєєрєє л явсаар єдий хїрсэн. Та нар зовлон їзэж яваа хїїг нь битгий хэмлэ. Мєеє аврага авч єгсєн шинэ байранд нь амьдардаггїй, єєрийн хуучин байраа орхих дургїй хїн шїї дээ. Харин сайн хїї.
Зочин [103.229.122.xxx] 2018-04-12 11:23
Мөеө аваргын сүрлэг хүрэл хөшөөг бөхийн өргөөний өмнө сүндэрлүүлэхийг маш их дэмжиж байна.
Зочин [66.181.184.xxx] 2018-04-12 10:34
тэгээд бас харамсаж байна гэчжээ энэ монгол хүүгийн үг мөнүү????
Зочин [66.181.184.xxx] 2018-04-12 10:33
энэ ирэх хэнд хамаатайн, ачлалгүй хүү байна, өвчтэй байхад нь өндөр хөгжилтэй газар аавыгаа аваачиж эмчлүүлэхгүй яасын яасан сэтгэл муутайн, японд буяны ажил хийлээ л гээд байдаг монголд байтугай эцэгтээ энэрэл тусгүй цаашаа сэтгэлтэй өөдгүй залуу, үхсэн хүнд алтан хөшөө босгоод ч яахын тэгж гэмээ цайруулахгүйшдээ
Зочин [150.129.143.xxx] 2018-04-12 10:50
Ачлалгүй хүү байна ч гэх шиг. Аавыгаа ачлахыг чамаар л заалгав гэж дээ. Насны хэмжээ болсон бол өндөр хөгжилтэй оронд эмчлүүлээд ч болдоггүй юмаа хө. Чи зохицуулах гэж зүдрээд, зүхээд байх хэрэггүй дээ. Хорвоогийн жамтай сайн танилц.
ЗОЧИН [124.158.95.xxx] 2018-04-12 10:25
САЙН ХҮҮ ШҮҮ, ААВЫНХАА АМЖИЛТЫГ ЭВДЭЖ САЙН БАРИЛДВАЖ БАЙВАЛ ААВ ЧИНЬ ТЭНГЭРЭЭС ХАРЖ БАЯРЛАНА ХҮҮ МИНЬ.
Зочин [202.179.25.xxx] 2018-04-12 10:24
Ирсэн сайн хүү байна,одоо аавынхаа асар том сүрлэг хөшөөг бөхийн өргөөний өмнө босгоорой доорхи саналыг дэмжиж байна, яасан сайхан санаа вэ баяр хүргэе.
gulug [103.87.255.xxx] 2018-04-12 10:14
ААВЫГАА ҮХЭХ ГЭЭД ӨВДӨЖ БАЙХАД ИРДЭГГҮЙ ЯМАР МУУ ХҮҮ БЭ. БҮҮР НЭГ САМУРАЙ ЗАНТАЙ БАНДИ БОЛЖЭЭ.
Зочин [27.123.212.xxx] 2018-04-12 10:26
Тэнэг новш вэ чи
Зочин [103.229.123.xxx] 2018-04-12 10:07
Гүн эмэгнэл илэрхийлэж харуусаж байна Миний дүү аавыгаа амьд нь бөхийн хөшөөг төв аймагт бомгоосой гэж хувьдаа эх бодож байсан одоо бөхийн өргөөний өмнө эсвэл хотын төв цэгт босгоорой
Od [66.181.160.xxx] 2018-04-12 09:46
Saixan etsgiin sain xuu, aabiigaa zunduu bayrluulsan da xaramsaltai,xorboogiin jamiig yaltaich bilee, mongoliin ard tumende ergej turux boltugai, um mani bad me xum, um sn amgalan boltugai
Иргэн [59.153.112.xxx] 2018-04-12 09:32
Миний дүү төрүүлж өсгөсөн аав ээжээсээ гадна эх орон ард түмнээ баярлуулж явдаг сайн хүү. Аав нь мөнхбусыг үзлээ. хорвоогийн жамыг яалтай ч билээ. Сайн төрлөө түргэн олж монголын сайхан орондоо төрөх болтугай. Ум ма ни бад ми хум . . .
Зочин [64.119.20.xxx] 2018-04-12 09:24
ertuntsiin jam yum daa.
Зочин [150.129.141.xxx] 2018-04-12 09:24
um sain amgalan boltugai

Бидэнтэй нэгдээрэй