Шууд Chart

Монгол ардын нам ТЕГ, ҮАБЗ-д хандлаа

2013-12-19 17:18:48

 УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт УИХ-ын  шинэ төхөөрөмжийг шалгуулахаар Тагнуулын ерөнхий газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хандсан тухай Төрийн ордонд шуугиж эхэллээ.

 Эх сурвалжийн мэдээллээр бол ийн асуудал тавих болсон нь  өнөөдөр үдээс өмнө болсон УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр гишүүдийн ирцийг бүрдүүлэхэд хурууны хээгээр бүртгэсэн шинэ тоног төхөөрөмжтэй холбогдож байгаа аж.
МАН-ын бүлгийн гишүүдийн тайлбараар бол дээрх чуулганы нэгдсэн хуралдааны үеэр төхөөрөмж буруу ажиллажээ.
 
Тухайлбал, УИХ-ын дэд дарга М.Энхболдын өмнөх ирц хянадаг компьютер ажиллахгүй байх, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогтын микрофон ажиллахгүй байх, УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, Г.Батхүү нарын санал эсрэгээр гарсан, мөн нэгдсэн хуралдаанд ирсэн 10 эмэгтэй гишүүн санал өгч үзэхэд 17 эмэгтэй гишүүн гэж гарсан гээд алдаа заасан аж.
 
Хуулийн төслөөр санал хураасан бол саналын дүн өөрчлөгдөж гарах байсан. Тиймээс энэ асуудлыг Тагнуулын ерөнхий газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хандан шалгуулахаас аргагүй гэж үзсэн аж.
 
Мөн бүлгийн зүгээс Монгол Улсын төрийн эрх барих дээд байгууллага болох УИХ-ын үйл ажиллагаа тасралтгүй хэвийн, хөндлөнгийн аюулгүй байдлын баталгаа хангагдсан нөхцөлд явж байх ёстой.
Гэтэл энэхүү аюулгүй байдал алдагдлаа гэж үзэж байгаа юм байна. 
Нийтэлсэн: Б.Жамбалдорж

Монгол ардын нам ТЕГ, ҮАБЗ-д хандлаа   
Үзсэн: 889 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй