
Монголын үндэсний бөхийн холбоо хоёр хуваагдаж, маргаан үүсгээд байсан тэд дахин хуралдаж, “Их эе” хурлыг зохион байгуулах ажлын комисс байгуулан санал нэгджээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс бөхийн холбоог яаралтай учраа олох, маргаанаа эцэслэх чиглэл өгөөд байсан юм.
Тиймээс “Гацуурт” ХХК-ийн захирал Л.Чинбат тэргүүтэй дархан аварга Х.Баянмөнх, улсын арслан Д.Мөнх-Эрдэнэ, улсын заан Б.Сайнбаяр, Ц.Магалжав, улсын начин Ц.Дуламсүрэн нарын бүрэлдэхүүнтэй ажлын комисс байгуулахаар болжээ.
Монголын үндэсний бөхийн холбоо Л.Чинбат, Б.Бат-Эрдэнэ гэсэн хоёр даргатай байсан бол тэд хоёулаа МҮБХ-ны даргаас нэрээ татаж, “Их эе” хурлаа дахин хийхээр болсон байна.
Тиймээс дархан аварга Х.Баянмөнхөөр ахлуулсан ажлын хэсэг байгуулж, “Их эе” хурлаа зохион байгуулах, товлох, зохион байгуулах комиссоор ажиллах юм байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс тавдугаар сард багтаан бөхийн холбоо маргаанаа цэгцэл, үгүй бол Монгол бөхийн өргөөг улсын өмчид авна гэдгээ мэдэгдсэн билээ.
“Их эе” хурлыг дахин зохион байгуулах ажлын комисс байгуулагдлаа | ||
Үзсэн: 1110 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.