УИХ-ын Өргөдлийн байнгын хороо Туул голын дагуу аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, байгууллага, холбогдох албан тушаалтнуудаас тайлбар, мэдээлэл авах хэлэлцүүлгийг энэ сарын 10-ны өдөр зохион байгуулсан.
Хэлэлцүүлгийг УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг удирдаж, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Г.Солтан, А.Сүхбат, Б.Пүрэвдорж, Ё.Баатарбилэг, М.Билэгт, Ц.Гарамжав, мөн Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Нийслэлийн ЗДТГ, түүний харьяа газруудын удирдах албан тушаалтнууд, аж ахуйн нэгж байгууллагын төлөөлөл оролцлоо.
Туул голын асуудлаарх Өргөдлийн байнгын хорооны хэлэлцүүлэг | ||
Үзсэн: 1455 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.