
Монголын Үндэсний бөхийн холбооны маргаан бүрэн шийдэгдээгүй байна. Маргаантай байгаа хоёр талаас хуралдаж, “Их Эе” хурлыг зохион байгуулах ажлын комисс байгуулан санал нэгдсэн билээ. Дархан аварга Х.Баянмөнхөөр ахлуулсан “Гацуурт” ХХК-ийн захирал Л.Чинбат, улсын арслан Д.Мөнх-Эрдэнэ, улсын заан Б.Сайнбаяр, Ц.Магалжав, улсын начин Ц.Дуламсүрэн нарын бүрэлдэхүүнтэй ажлын комиссыг байгуулсан талаар мэдээлэл өгсөн.
Гэвч одоогоор “Их Эе” хурлыг зохион байгуулах тов албан ёсоор гараагүй байна. Зарим мэдээллээр тавдугаар сарын 3-нд “Их Эе” хурал болно гэж байгаа ч “Албан ёсны мэдээлэл гараагүй” гэдгийг эх сурвалж хэллээ. Тиймээс бөхийн холбооны наймдугаар 'Их Эе' хурлыг дахин хуралдуулах эсэх нь тодорхойгүй байна.
Үндэсний бөхийн холбоотой маргааны улмаас Бөхийн өргөөний үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоосон. Тэгвэл ирэх амралтын өдрүүдэд болох бөхийн барилдаан хаана болох нь тодорхой бус байгаа ажээ.
Увс аймгийн Малчин сумын харьяат, Монгол улсын начин Ө.Сумъяагийн нэрэмжит аймаг, цэргийн цолтой болон залуу 128 бөхийн барилдаан өнгөрөгч долоо хоногт “Алдар” спорт хорооны шинэ зааланд болсон билээ.
Наймдугаар “Их Эе” дахин хэзээ хуралдах нь тодорхойгүй байна | ||
Үзсэн: 1302 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.