
“Увс нуур” бөхийн галын 20 жилийн ой энэ онд тохиож байна. Ойн хүрээнд олон бүтээлч ажил хийхээр төлөвсний нэг нь “Оргил өөд тэмүүлсэн он жилүүд” эрдэм шинжилгээний бага хурлыг өчигдөр тэмдэглэжээ. Энэхүү хуралд Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, дархан аварга, доктор, профессор Х.Баянмөнх, гавьяат дасгалжуулагч, шинжлэх ухааны доктор, профессор, Л.Ням, доктор, дэд профессор Ш.Эрдэнэцэцэг, бөх судлаач, докторант А.Буянтогтох, бөх судлаач С.Баяндорж нарын эрдэмтэн мэргэд, бөхийн зүтгэлтэнүүд оролцжээ.
“Увс нуур” бөхийн галын спортын баяр 'Монгол бөхийн баяр' нэртэйгээр өнөөдрөөс эхлэн гурав хоногийн турш Спортын төв ордны “А” зааланд болно.
Монгол бөхийн баярын өдөр өнөөдөр жүдо бөхийн багийн аварга шалгаруулах тэмцээнээр эхэлнэ. Маргааш чөлөөт бөх, нөгөөдөр самбо бөхийн оюутны УАШТ-ээр өндөрлөх аж.
“Увс нуур” бөхийн гал 1998 онд байгуулагдсан түүхтэй аж. Анх Х.Баянмөнх, спортын хороонд ажиллаж байсан Лагиржав агсан хоёр бөхийн галыг байгуулж байсан байна. Тухайн үед нутгийн улсын цолтой 40 орчим бөхтэй байжээ. Одоо 60 гаруй улсын цолтой бөхөөс гадна спортын олон төрөлд шилдэг тамирчин төрөн гарч байна.
Өдгөө “Увс нуур” бөхийн галын тэргүүнээр Д.Дорлигжав, гүйцэтгэх захиралаар Д.Цэрэнсамбуу, УИХ-ын гишүүн, нутгийн зөвлөлийн дарга Б.Чойжилсүрэн гээд олон хүн багийн удирдлага, зохион байгуулалтад ажиллаж байгаа аж.
“Увс нуур” бөхийн галын спортын баяр гурван өдөр үргэлжилнэ | ||
Үзсэн: 1454 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.