Шууд Chart

Олон улсын бага хуралд оролцсон төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

2018-04-27 13:33:58

УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга О.Содбилэг, гишүүн Д.Оюунхорол, Н.Оюундарь, Л.Оюун-Эрдэнэ, А.Ундраа нар өнөөдөр (2018.04.27) Улаанбаатар хотноо болж өндөрлөсөн “Гадаад бодлогын шийдвэр гаргах механизмыг боловсронгуй болгох асуудал: Монгол Улсын жишээ” сэдэвт олон улсын бага хуралд оролцсон Афганистан, Бутан, Киргизстан, Мьянмар, Лаос, Шри Ланка зэрэг улсын төлөөлөгчдийг Төрийн ордонд хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга О.Содбилэг төлөөлөгчдөд хүндэтгэл үзүүлэн тус байнгын хорооны гишүүд хүрэлцэн ирсэн байгааг дурьдаад, улсын болон парламентын гадаад бодлогын талаар товч мэдээлэл өглөө. Тэрбээр, Монгол Улс нь гадаад харилцаандаа энхийг эрхэмлэсэн, цөмийн зэвсэггүй, нээлттэй бодлого хэрэгжүүлдгийг хэлсэн үгэндээ тэмдэглэв.

Зочид, төлөөлөгчдийн зүгээс Монгол Улсын жишээн дээр үндэслэсэн гадаад бодлогын шийдвэр гаргах механизмыг хэрхэн боловсронгуй болгох талаар харилцан туршлага хуваалцах хуралд оролцсондоо сэтгэл өндөр байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ “Монгол Улс олон улсын хурал чуулганыг өндөр хэмжээнд зохион байгуулдаг юм байна. Биднийг найрсаг, дотно хүлэээн авч, зочилсон Монголын төр засаг, ард түмэнд хүндэтгэлтэй хандаж байна” хэмээн онцлон хэлэв.


Олон улсын бага хуралд оролцсон төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа  
Үзсэн: 818 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй